Амттай аялалын минь тэмдэглэл

 

Миний хувьд аялалын тухай анх сонссон өдрөөс л аялал минь эхэлсэн дээ. Хэдийгээр онгоцны билет бичдэг ажилтай ч ганц ч удаа онгоцонд сууж үзээгүй, гадаад гэхээр л бүх зүйл гоё сайхан юм шиг санагддаг байсан. Угийн жаахан сэтгэлийн хөдлөлтэйг ч хэлэх үү аялалд явах өдрийг тэсэн ядан хүлээж билээ. Нэг л мэдэхэд аялалд явах өдөр болчихсон бид нисэх дээр уулзацгааж ар гэрийнхэн маань гаргаж өгч байсан нь одоо ч гэсэн саяхан юм шиг л санагдаж байна. Тэднийг явсны дараа онгоцондоо суух гээд явж байхад сэтгэл их хөдлөж нээрээ ингээд гадаад явлаа гэжүү гээд л өөртөө итгэж ядаж байсан. Эрээнээс цааш гарч үзээгүй надад бүх зүйл л шинэ сонин санагдаж байсан. Маш олон сайхан газраар явсан ч сэтгэлд хамгийн тод үлдсэнийг нь бичье гэж бодлоо.

group1

Хонгконгийн шөнийн гэрлийн шоу, Макаогийн казино, Вьетнамын наран шарлагын газар Нха транг, байгалийн гайхамшиг Халунг бэй, Тайландын Пүкет арал, ертөнцийн нэгэн гайхамшиг Камбожийн эртний нийслэл Анкорват гээд л ер нь бүх л үзэж харсан зүйл минь үнэхээр гайхалтай байсан. Энэ дэлхий дээр ийм олон сайхан газрууд байдаг юмуу гэж бодохоор, үүнээс илүү дахиад хичнээн олон сайхан газар байгаа бол гэж бодохоор өөрийн эрхгүй дахин аялалд гармаар санагдаж байсан шүү.

Ер нь та Макаод очвол ямар ч байсан казинод ороод бага ч гэсэн азаа үзэх хэрэгтэй юм байна лээ шүү! Хэдийгээр би өөрөө тоглоогүй ч хамт явсан найзуудынхаа тоглохыг хараад битүүхэн атаархсан. Дараа нь бас жаахан харамссан. Вьетнамыг би их дорой, буурай хөгжилтэй, хүмүүсийг нь их царай муутай Монголд ажилладаг авто засварын газрын хүмүүсээр л төсөөлж боддог байсан чинь тэнд очоод миний бодол 100% өөрчлөгдсөн. Охид бүсгүйчүүд нь цэвэрхэн хөөрхөн царайтай, их эелдэг зөөлөн ааштай юм байна лээ. Хүн амын 50% нь мотоцикль унадаг нь их сонин санагдсан. Мотоциклийн уралдаан болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг. Амьдардаг байрнууд нь байшин ч юм шиг гараж ч юм шиг их л сонирхолтой байсан.

group4

Вьетнамьд очвол хэзээ ч харамсахааргүй үзэж харах зүйл ихтэй сайхан орон байна лээ. Бас сүүлийн үед Вьетнамруу монголчууд их явдаг бас сонирхдог болсон байна лээ. Маш сайхан үзэсгэлэнтэй байгаль, найрсаг ард түмэн хэний ч сэтгэлийг татах байхаа. Надаас маш олон хүмүүс ийшээ явах билетны үнэ асууж байсан. Тэнд бас Нха транг гээд маш үзэсгэлэнтэй далайн эрэг байгаа. Эрэг дээр биеэ шарангаа мөстэй шэйк уугаад хэвтэж байхад ч бас сайхан шүү. Вьетнамаас авах зүйл маш их байсан. Тэндэхийн сувднууд маш гоё, олон өнгөтэй, үнэ нь бас боломжийн хямд юм байна лээ. Гоёл чимэглэлийн зүйлүүд нь их таалагдсан. Ер нь аялалд явж байхдаа хямд боломжийн санагдсан зүйлүүдээ авч байхад буруудахгүй л юм шиг санагдсан.

Дараа нь тэндээс авчихна гэж бодоод авалгүй орхичихоор нэг бол байхгүй, эсвэл сонголт муутай ч юмуу тэгээд л өнгөрдөг юм байна лээ. Мэдээж санхүүгээ маш сайн тооцоолох хэрэгтэйг хэлэх хэрэгтэй. Халунг бэй гээд бас үнэхээр гайхамшигтай арал байгаа. Тэнд яг л үлгэрийн оронд байгаа юм шиг их сонирхолтой тогтоц бүхий уул, агуйнууд мөн далайд байшин бариад амьдардаг хүмүүс гээд л бүх л зүйл үнэхээр сонин. Халунг бэй дэлхийн 8 дахь гайхамшиг болж байгаа газар юм байна лээ.

group5

Надад бас Тайландын Пукет гэдэг газар их таалагдсан. Тэнд их сонин шоу болдог юм байна лээ. Саймон кабаре шоу гэж хүйсээ солиулсан хүмүүсийн шоу. Яг л эмэгтэй хүн шиг эрэгтэй хүмүүсийг хараад нүд орой дээрээ гарах шахсан шүү. Гэхдээ нэг их царайлаг бол биш хэрнээ театрын хувцас, нүүр будалтны цаанаас бол их л сайхан хүүхнүүд харагдаж байсан. Бас тэднийг жинхэнэ эмэгтэй хүн шиг харагдуулж байсан 1 зүйл бол тэдний хиймэл, том хөхнүүд байсан. Шоуны дараа тэд театрынхаа гадаа гарч ирээд хүмүүстэй такс төлүүлж зургаа авхуулдаг юм байна лээ. Бараг л хажуугаараа өнгөрсөн хүмүүсийг татаж чангааж байгаад зургаа авахуулчихаад таксаа авах гээд л хараад байна. Зарим нь их туршлагатай. Хүмүүсийг яаж ийж байгаад л дуудаад зургаа авахуулаад мөнгөө авчихна. Ер нь Пукетэд Оросууд их амардаг юм шиг байна лээ. Орос хүмүүстэй их таарсан. Тэнд бол жинхэнэ зугаа цэнгэл болдог газар.

 group

За дараагийн нэг сэтгэлд тод үлдсэн газар бол Камбож улс. Тэнд монгол улсынхаа төрийн далбааг хараад их баярласан шүү. Гэрээ санаж байсныг ч хэлэх үү их л сайхан дотно мэдрэмж төрж байсан. Тэнд мөнгөн эдлэл маш ихтэй, үнэ нь бас боломжийн хямдхан байдаг. Тэнд эртний нийслэл Анкорватын туурийг үзсэн. Бид нар уг нь их л эрт гарсан чинь тэнд аль хэдийн маш их жуулчид оччихсон байсан. Маш том сүрлэг, уран нарийн хийцтэй эртний хотын туурь. Тэнд заан, сармагчин их байдаг юм байна лээ. Сармагчнууд нь үнэн хөөрхөн. Хүмүүс жимс авч идэхээр бас жимс идэх гээд хүн дагаад гүйгээд байна. Тэгээд жимс өгөхөөр давраад дахиад авах гээд дайраад байна.

Тийшээ явахад түг түг гээд хүн тэргээр явсан. Ер нь Камбож, Вьетнам гээд халуун орнуудад тэр түк түкээр явахад их тохиромжтой. Хүн тэрэг л дээ. Халуунд сайхан сэрүү татуулаад, бас өөр орны соёлтой танилцаж яваа хүмүүст юм хараад явж байхад их тохирсон. Бас үнэ нь хямд. Гэхдээ үнээ тохирохгүи бол сэргэлэн гарууд чинь жуулчдыг яаж шулахаа мэднэ ээ. Аялалаар явж байхад зөндөө л тээврийн хэрэгслээр явж үзсэн. Онгоцоор, галт тэрэгээр, метрогоор, усан онгоцоор, хоёр давхар автобусаар, хүн тэргээр гээд л янз бүрийн л унаагаар явсан даа. Аялалаар явж байхад ер нь маш их адал явдалтай тулгарна. Маргааш ямар ч сайхан, хөгжилтэй адал явдалтай тохиолдож болзошгүй. Надад бас нэг сайхан санагдсан зүйл бол хамт явсан аялалын багийнхан маань. Замд олон хоногоор явж байхад санаа нийлэхгүй бол хэцүү ш дээ. Гэтэл манай аялалын багийнхан үргэлж бие биедээ туслаж байсан нь их сайхан санагдаж байсан.group3

Өөр өөр ажил мэргэжилтэй, үзэл бодолтой, зан араншинтай хүмүүс 20 гаруй хоног өглөөнөөс орой хүртэл хамт байхад үзэл бодол таарахгүй зүйл тохиолдож л таарна. Тэр болгонд уурлаж бухимдахын оронд асуудлыг аль болох хүндрүүлэхгүй хамт олныхоо уур амьсгалыг эвдэхгүй, бие биеэ ойлгож туслаж дэмжиж явбал таны аялал илүү их сайхан сэтгэгдэл үлдээж болохыг ойлгож авсан. За тэгээд орон орны мөнгөн дэвсгэртүүдийг бодох гэж бас будилж өгнө өө. Дэлгүүрээс нэг юм асуугаад л бодоод зогсчихно шүү дээ. Монголоор тэд юм байна гээд л.

Ер нь аялалаар явж байхад хөгжилтэй явдлууд их тохиолдоно. Яривал зөндөө юм байгаа. Бичих гэхээр жаахан сонирхолгүй болчихоод байна аа. Аялаж үзсэнээрээ маш олон сайхан зүйлийг танин мэдсэндээ баяртай байна.

Эцэст нь хэлэхэд бидний аяллыг сайхан зохион байгуулсан Аян Трэйлс компанийхаа хамт олонд үнэхээр их баярласанаа илэрхийлж та бүгдийн ажилд амжилт хүсье. Монголчуудаа Аян Трэйлстэй хамт аялаарай.

Аяллын тэмдэглэлийг М.Баярцэцэг

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn