Aялал - Дотоод аялал

Монголын Говь цөл ба Орхоны хөндий

Энэ аялалаар бид Дундговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Төв аймгуудын нутгаар нийт 2200 км аялах бөгөөд говь цөлийн болон ЮНЕСКО-н дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүхийн болон байгалийн дурсгалт газруудаар зочлох болно. Мөн эртний сүм хийдүүдийн туурь болон өнөөгийн байдлыг сонирхохын зэрэгцээ, эх орныхоо түүх, соёлтой танилцах соёлын аялал байх болно.


booking

Аялалын хөтөлбөр:

 

Өдөр 1. Улаанбаатараас Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт орших Бага Газрын Чулууг зорино. 230км.

Өдөр 2. Энэ өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 40 км-т орших алдарт Ёлын аманд очих болно. Ёлын ам нь 180км сунаж тогтсон байгалийн үзэсгэлэнт Говь Гурван Сайхан хэмээх сүрлэг уулын Зүүн Сайхны аманд оршино.

Өдөр 3. Өмнөговь аймгийн Сэврэй суманд орших 180км сунаж тогтсон 220м өндөр элсэн манхан болох Хонгорын элсэнд хүрэлцэн ирнэ. Зөөлөнгийн нуруунаас эх авсан Хонгорын гол, дуут элсэн манхан, ногоон тал цогцолсон энэ үзэсгэлэнт газар говийн Баянбүрдийг бүрдүүлнэ.

Өдөр 4. Өмнөговь аймгийн Булган суманд орших Баянзаг хэмээх эртний үлэг гүрвэлийн амьд музей байсан газарт хүрэлцэн ирнэ. 1922 онд Рой Чапман Эндрюс ахлагчтай АНУ-ын Байгалийн түүхийн музейн экспедиц энэ газраас олсон олон зуун олдвороороо Монгол орон бол эрт цагт үлэг гүрвэлийн өлгий нутаг байсан гэдгийг дэлхийн нийтэд тунхагласан юм.

Өдөр 5. Энэ өдөр бид Дундговь аймгийн Сайхан Овоо суманд орших Онгийн хийдэд хүрэлцэн ирнэ. Монгол орон даяар 1000 орчим сүм хийдүүд устгагдан үгүй болсон 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед мөн д үгүй болж өдгөө Онги голын 2 эрэг дээр 30гаруй сүмийн туурь үлджээ.

Өдөр 6. Өргөн уудам тал аажим аажимаар өндөрссөөр уул болж, гол мөрөн урссан хөндий талаар явах бөгөөд энэ нь бид говийн бүсээс гарч хангайн бүс рүү орсоныг илтгэнэ. Өвөрхангай аймгийн Хархорин суманд орших эртний нийслэл Хархорин хотын туурин дээр баригдсан Монголын анхны Буддын шашны хийд Эрдэнэзуу хийдээр зочилж ЮНЕСКО-н дэлхийд өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн дурсгалт газруудаар аялах өдөр.

Өдөр 7. Архангай аймгийн Өгий нуур сумын нутагт орших үзэсгэлэнт сайхан Өгий нууранд хүрэлцэн ирнэ. Нуураар аялах өдөр.

Өдөр 8. Улаанбаатар хотоос 90км, Төв аймгийн Аргалант сумын нутагт орших Хустайн Нурууны байгалийн цогцолборт газар. Пржевалскийн адуу буюу Монгол адууны өвөг болох зэрлэг тахийг нутагшуулсан газар.

Өдөр 9. Улаанбаатар хотод хүрэлцэн ирж үдэлтийн үдийн зоог барьснаар аялал өндөрлөнө.

 

Чиглэл
Улаанбаатар- Бага газрын чулуу- Ёлын ам- Хонгорын элс- Баянзаг- Онгийн хийд- Хархорин- Эрдэнэзуу- Өгий нуур- Хустайн нуруу- Улаанбаатар
Гол үзэх зүйлүүд

• Ёлын ам
• хонгорын элс
• Баянзаг
• Хархорин, Эрдэнэзуу
• Хустайн нуруу, зэрлэг тахь
• Өгий нуур
• морь унах, завиар зугаалах

 

Аялалын үнэ

Group size

Price / Per Person

3-5 хүн
6-10 хүн
11-15 хүн

 

Үргэлжлэн хугацаа

9 өдөр/8 шөнө:

• 8 шөнө жуулчны гэр баазад байрлана.
• майханд байрлах боломжтой

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Жуулчны гэр бааз
• Өглөө, өдөр, оройн хоол
• Тусгай хамгаалалттай газрын хураамж
• 4х4 Делика машин, жолооч, машины түлш
• Сүм хийдүүд болон үзвэр үйлчилгээний хураамж
• Хүсвэл аялалын хөтөч, тайлбарлагч авах боломжтой

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын үнэнд орсон зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Уух зүйлс
• Гэр баазад ганцаар орох хүний нэмэлт зардал

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn