Aялал - Дотоод аялал

Хустайн Байгалийн Цогцолбор Газарт очиж тахь үзэх, зураг авах аялал

1960-аад онд устсан хэмээн үзэж байсан зэрлэг адууг 1975 онд Төв аймагт нутагшуулж эхэлснээс хойш өнөөдөр Хустайн нуруунд 500 орчим толгой тахь нутагшиж байна. Тахь нь 5-6 сарын хооронд унагалдаг бөгөөд өглөө, оройн сэрүүнд ус уухаар уулнаас бууж ирдэг тул энэ үеэр зураг авах нь их тохиромжтойгоос гадна халиун буга, бор гөрөөс, олон төрлийн шувууны зураг авах боломж бий. Хустайн нурууны ойр орчимд түүх, дурсгалын зүйлс олон байдаг ба энэхүү аялалаараа бид Өнгөтийн хөшөө хэмээх Түрэгийн хаант улсын үед хамаарах хүн чулуунууд, МЭӨ II-I зууны үе буюу хүрэл зэвсгийн үед хамаарах хиргисүүр зэргийг үзэж танилцах болно.


booking

Аялалын хөтөлбөр:

 

Өдөр 1: Улаанбаатар хотоос Хустайн Байгалийн Цогцолбор газар руу машинаар явна. Жуулчны баазад ирээд Өнгөтийн хөшөө, Хиргисүүр, Дөрвөлжин булш зэргийг үзэж зураг авна. Орой тахь ус уухаар бууж ирэх үед зэрлэг адуу болон шинэхэн төрсөн тахийн унаганы зургийг авах боломжтой. Өдөр, оройн хоолтой.

Өдөр 2: Өглөө Хустайн баазаас 25 км-т орших Мойлт баазад очно. Энд ирснээр уулаар зугаалж ан амьтан, цэцэг, шувууны зураг авна. Өглөө, өдөр, оройн хоолтой.

Өдөр 3: Аялалаас буцах замдаа малчин айлаар зочилж ааруул цагаан идээ, эсгий хийх зэрэг уламжлалт зан үйлийг сонирхоно. Өглөө, өдрийн хоолтой. Улаанбаатарт ирээд аялал дуусна.

Өнгөтийн хөшөө: 552-742 онд төр улсаа байгуулж байсан Түрэгийн хаант улсын үед буюу YI-YIII зуунд хамаарагдах энэ цогцолборт төв азид олдсон хамгийн олон буюу 30 орчим хүн чулуу бий. Эндээс зүүн урагш зэллэсэн 552 балбал чулуу, арслан болон хонины дүрстэй чулуунууд байдаг. Арслан нь айх аюулгүйн билэг тэмдэг, харин хонины дүрстэй чулуу нь тахилын гол шүтээн болж байсныг билэгдсэн гэж таамагладаг.

Дөрвөлжин булш: Хустайн нурууны энгэр бэл, зарим томоохон ам хөндийд МЭӨ III-II зуунд хамаарагдах хүрэл зэвсгийн үеийн овог аймгуудын үлдээсэн сонгодог дурсгал болох 160 дөрвөлжин булш бий. Дөрвөлжин булшны зүүн хэсэгт нь өндөр босоо чулуу тавьсан байдаг. Үүнийг Сэргээ чулуу гэдэг. Түүнээс морь уядаг байсан ажээ.

Хиргисүүр: ХБЦГ-ын нутагт болон ойр орчимд 19 томоохон хиргисүүр бүртгэгдсэн. Хиргисүүрүүд нь голдуу дөрвөлжин болон дугуй хүрээтэйгээс гадна газарт 8-9 чулууг дугуйруулан шигтгэсэн дагуул хэсгээс тогтдог. Хиргисүүрүүдийг МЭӨ II мянган жилийн сүүлчээс МЭӨ I мянган жилийн эхэнд буюу хүрэл зэвсгийн үед, гадуураа хүрээтэй нь төмөр зөвсгийн үед холбогдоно гэж үздэг. Эндээс хонь адууны буюу халуун хошуут малын яс гардаг. Үхэр ямааны яс ерөөсөө гардаггүй.

Буган чулуу: ХБЦГ-ын “Урт”-ын аманд нэг буган чулуу бий. Энэ нь МЭӨ II мянган жилийн дундаас I жилийн хооронд хамаарагдана. Дэлхийд 900 гаруй буган чулуу байдгаас монголд 90 % нь буюу 800 орчим нь байдаг. 


 

Чиглэл

Улаанбаатар – Хустай - Мойлт бааз – Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд

• Зэрлэг адуу-Тахь
• Өнгөтийн хөшөө
• Хиргисүүр
• Дөрвөлжин булш
• Буга, цагаан зээр, шувуу
• Малчин айл, эсгий хийх аргачлал

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд

3-5 хүн 380.0
6-10 хүн 330.0
11-15 хүн 300.0

 

Үргэлжлэн хугацаа

3 өдөр/2 шөнө:

•2 шөнө жуулчны гэр баазад байрлана.

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Жуулчны бааз
• Өглөө, өдөр, оройн хоол
• Үзвэр үйлчилгээ, замын хураамж
• Орон нутгийн хөтөч
• Тээврийн хэрэгсэл


 Аялалын үнэнд ороогүй

• Аялагчийн хувийн зардал
• Аялалын хөтөлбөрт дурьдсанаас бусад зардал
• Жолоочийн гар цайлгах мөнгө
• Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал

290


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn