Aялал - Дотоод аялал

Эртний сүм хийдүүд, томоохон нууруудыг дамнасан Алтан Тойрог аялал

Аялалын маршрутад орсон хийдүүд: Амарбаясгалант хийд, Зая Гэгээний хүрээ, Эрдэнэзуу хийд

Буддын шашин нь Ази тив, түүний дорно дахинаа үүсэж, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бүс нутгийн хүн ардын соёл иргэншлийн үндэс болон хөгжиж иржээ. 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазар 5 настайдаа Монголын шашны тэргүүнээр өргөмжлөгдсөнөөр Буддын шашныг Монгол орон даяар түгээн дэлгэрүүлсэн юм. Тиймээс ч Монгол орны өнцөг булан бүрд орших эртний сүм хийдүүд Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазартай салшгүй холбоотой байдаг.

Аялалын маршрутад орсон нуурууд: Хөвсгөл нуур, Зүүн нуур, Тэрхийн цагаан нуур, Өгий нуур

Монгол орны хэмжээгээр саяхныг хүртэл 3500 гаран нуур тоологдож байсан ба уур амьсгалын нөхцөл байдлаас хамааран энэ нэлээн хэлбэлздэг байна. Эдгээр нууруудаас энэ удаагийн аялалын маршрутад орсон хамгийн үзэсгэлэнтэй нуур бол Хөвсгөл нуур юм. Тус нуур нь эзлэхүүнээрээ улсын хамгийн том нуур бөгөөд улсын хэмжээнд хамгийн гүн нь юм. Нийт усны эзэлхүүн 381 км³ байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцэнэ болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Хөвсгөл нуурын өмнөд, хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр хийгддэг.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр 1. Улаанбаатараас Амарбаясгалант хийд. 17-р зуунд Анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазарт зориулж барьсан Монголын хамгийн том хийдүүдийн нэг. Улаанбаатараас 360км-т Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын нутагт Эйвэн голын хөвөөнд оршино.

Өдөр 2. Амарбаясгалант-Хутаг Өндөр. Монголын 3 том хотын нэг болох Эрдэнэт хот мөн Булган аймгийн төв Булган хотоор дайрч Уньт суманд орших эртний унтарсан галт уул Уран Тогоо уулыг үзээд Хөвсгөл аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт хүрэлцэн ирнэ.

Өдөр 3. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоор дайраад Монголын хамгийн цэнгэг, гүн нуур болох Хөвсгөл нууранд хүрэлцэн ирнэ.

Өдөр 4. Нуурын эрэг дээрх амралтын чөлөөт өдөр. Сүхбаатар хөлөг онгоцоор аялах

Өдөр 5. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутагт байрлах үзэсгэлэнт ойгоор хүрээлэгдсэн Зүүн нуур хэмээх нууранд хүрэлцэн ирнэ.

Өдөр 6. Өнөөдөр Хөвсгөл аймгийн нутгаас гарч Архангай аймгийн Тариат сумын нутагт орших Хорго Тэрхийн Цагаан нуурын байгалийн үзэсгэлэнт газар ирнэ. 7000 жилийн тэртээ оргилж байгаад сөнөсөн Хоргын Тогоо хэмээх галт уул болон цэнгэг уст Тэрхийн Цагааан нуураар аялна.

Өдөр 7. Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоор дайрч Зая Гэгээний хүрээгээр зочилно. Цэцэрлэг хотоос 25км-т Цэнхэрийн халуун рашаанд зочилж халуун рашаанд орж алжаалаа тайлна.

Өдөр 8. Энэ өдөр Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар зочилно. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар нь 2004 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд 13-р зуунд Монголын Эзэнт Гүрний нийслэл Хархорин хотын туурь, 1586 онд Автай сайн хааны зарлигаар байгуулагдсан Монголын анхны буддын шашны хийд болох Эрдэнэзуу хийдээр зочилно.

Өдөр 9. Архангай аймгийн Өгий нуур сумын нутагт орших Рамсарын Гэрээнд бүртгэгдсэн үзэсгэлэнт Өгий нууранд очно.

Өдөр 10. Төв аймгийн Лүн сумаар дайрч өдрийн хоол идээд үдээс хойш Улаанбаатар хотод хүрэлцэн ирж аялал өндөрлөнө.

Чиглэл

Аялалын чиглэл: Улаанбаатар- Амарбаясгалант хийд- Эрдэнэт хот- Булган хот- Урантогоо уул- Хутаг өндөр- Их уул- Мөрөн- Хатгал- Хөвсгөл далай- Зүүн нуур- Шинэ идэр- Хорго Тэрхийн цагаан нуур-Тариат- Цэцэрлэг- Цэнхэрийн ралуун рашаан- Эрдэнэзуу хийд, Хархорин- Элсэн тасархай- Лүн- Улаанбаатар 

Гол үзэх зүйлүүд

• Амарбаясгалант хийд
• Зая Гэгээний хүрээ
• Хөвсгөл далай
• Хорго, Тэрхийн Цагаан нуур
• Халуун рашаан
• хархорин, Эрдэнэзуу хийд

Аялалын үнэ

Group size

Price / Per Person

3-5 pax  
6-10 pax  
11-15 pax  
Үргэлжлэн хугацаа

10 өдөр/9 шөнө:

• 9 шөнө жуулчны гэр бааз

 Газрын зураг

 Аялалын үнэнд орсон

• Жуулчны гэр бааз
• Өглөө, өдөр, оройн хоол
• Тусгай хамгаалалттай газрын хураамж
• 4х4 Делика машин, жолооч, машины түлш
• Сүм хийдүүд болон үзвэр үйлчилгээний хураамж
• Хүсвэл аялалын хөтөч, тайлбарлагч авах боломжтой

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын үнэнд орсон зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Уух зүйлс
• Гэр баазад ганцаар орох хүний нэмэлт зардал

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn