Дэли, Агра,Амрицар, Дарамсала, Бээжин-9 шөнө/10 өдөр

Та энэхүү аялалд нэгдсэнээр ариун мөргөлийн орон Энэтхэг улсаар аялангаа Дарамсалад зочилж, Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай ламын Монголчуудад зориулан жил бүр айлддаг ээлжит 3 дахь удаагийн хурал номын үйл ажиллагаанд оролцоно. Мөн Монгол угсааны хаан Шахжехан хаан хатандаа зориулан бариулсан, дэлхийн 7 гайхамшгийн нэг Таж Махалд зочилно. Энэхүү аялалын үеэтр та мөн эртний түүхт хотуудын нэг Амрицарт орших өдөрт 10,000 мөргөлчдийг үнэ төлбөргүй цайлдаг алдарт "Алтан сүм"-ээр зочилж, Энэтхэг орны буддын шашны соёлтой танилцана. Энэтхэг оронд аялсан таны мөргөлийн аян өндөрлөж та цааш аялалаа үргэлжлүүлэн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод саатаж зочлох болно. 


booking

Аялалын хөтөлбөр:

 Өдөр 1-2:  /11-29,30/ Улаанбаатар - Бээжин- Дели   plane2plane2

Чингис хаан нисэх буудлаас БНХАУ-ын нийслэл Бээжингийн хотын чиглэлд ниснэ. Эндээс дараагийн хуваарьт нислэгээр 7 цаг орчим Энэтхэг улсын нийслэл Дэли хот руу ниснэ. 
Аялагчдыг Дэли хотын нисэх онгоцны буудалд газардмагц Энэтхэгийн талаас үйлчлэх хөтөч тосон авч зочид буудалд хүргэж өгнө.  Олон цагийн нислэгийн алжаалаа тайлж  амарсаны дараа Агра хот дахь ертөнцийн 7 гайхамшгийн нэг Таж Махал-ыг үзэх аялалд гарна. 
Монгол угсааны хааны бүтээсэн энэхүү цогцолборыг хүн төрөлхтний хайрын бэлэг тэмдэг гэж хүлээн зөвшөөрдөг бөгөөд жилийн туршид дэлхийн сая сая жуулчдыг соронзон мэт татах гантиг цагаан Таж Махал цогцолбор нь Дели хотоос 220 гаруй км зайд байх Агра хотод байдаг. 
Их Моголын эзэнт гүрний угсаа залгамжилсан тав дахь хаан Шах Жахан болон түүний хоёр дахь хатан Мумтаз Махал нарын үнэнч хайр дурлалын түүхийг өгүүлэх Перс, Энэтхэг болон Исламын уран барилгын хэв маягийг өөртөө агуулсан агуу байгууламж бунхан нь зуун зууны туршид жуулчдын хөл хөдөлгөөн үл тасрах газар юм.
Өдрийн хоолны дараа Агра хотын боомт болон бусад түүх дурсгалын газруудаар  аялалаа үргэлжлүүлээд үдэш нь Агра хотдоо буудал байрлаж амарна. /өглөө, өдөр, оройн хоолтой / 

Өдөр 3:  /12-01/ Агра-Дэли   bus0

Өглөөний цайны дараа Аграгаас Дэли руу буцна. Дэли хотод өдрийн аялалтай.
Үдэш  буудалдаа амарна. /өглөө, өдөр, оройн хоолтой /
 

Өдөр 4:  /12-02/ Дэли-Амрицар-Дарамсала   bus0 train0

Өглөө эрт цайлаад Дэли хотоос Амрицар хот руу галт тэргээр аялна. 
Өдрийн хоолны дараа Амрицар хотын аялал хийн түүх дурсгалын газруудаар аялна. Амрицар нь “Алтан Сүм”-д хүрэх орон гэж нэрлэгддэг бөгөөд Энэтхэгийн хамгийн эртний хотуудын нэг юм. 
Түүх, шашны дурсгалт газрууд олон байдаг бөгөөд хамгийн алдартай нь Сихсийн 4-р Гүрү Рамдас барьж байгуулсан байна.
Сихсийн ариун судар болох Гүрү-Грантыг хүндэтгэлтэйгээр байрлуулсан, асар их усаар хүрээлэгдсэн, алтан дээвэртэй гантиг чулуун цогцолбор юм.
Энд өдөрт 10000 хүртэлх зочид, мөргөлчдийг хүлээн авч үнэ төлбөргүй хооллодог.
Амрицар хотын аялалаа өндөрлөөд Дарамсала хот руу хөдөлнө. оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна.
/өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 5:  /12-03/   Дарамсала ***

Далай ламын номын айлтгалын өдөр

Эртлэн босож цайлсны дараа Далай ламын айлтгал болох газар руу хүрэлцэн очно. 
Эдгээр номын айлтгалын өдрүүдэд байрлах буудал нь тухайн газраас холгүй тул тусгайлсан унаа үйлчлэхгүй болно.
Монголчуудад зориулсан 3 дахь удаагийн тус номын айлтгалд тусгайлан орчуулагч хөтөч үйлчлэх бөгөөд нийт 3 өдрийн турш айлдварыг дагаж сонордон баясалгах болно.
Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 6:   /12-04/   Дарамсала ***

Далай ламын номын айлтгалын өдөр

Өглөөний цайны дараа Далай багшийн номын айлтгалд хүрэлцэн очно (тусгай унаа үйлчлэхгүй) 
Оройн хоолны дараа зочид буудалдаа амарна.  /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 7:  /12-05/   Дарамсала ***

Далай ламын номын айлтгалын төгсгөлийн өдөр

Өглөөний цайны дараа Далай ламын айлтгалд хүрэлцэн очно. (тусгай унаа үйлчлэхгүй)
Энэ өдөр номын айлтгал өндөрлөнө.
Далай ламтай уулзаж ярилцан зургаа хамт авахуулах, адис авах боломжтой.   
Өдрийн төгсгөлд зочид буудалдаа оройн зоог барин амарна. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 8:  /12-06/   Дарамсала - Дэли  plane2   bus0 plane2

Өглөөний цайны дараа буудлын өрөөнүүдээ хүлээлгэн өгөөд Дэли рүү ниснэ.
Мөн энэ өдөр бол шинэ, хуучин Делигээр аялах хотын аялалын өдөр. 
Өдрийн хоолны дараа Шинэ Дэли дэх Энэтхэгийг 10.000 жилийн түүх соёлын төлөөлөл болсон гайхамшигт Ашкардам цогцолбортой танилцана. Мөн Энэтхэгийн үндэсний армийн  худалдааны зах болон Ясвант талбайд зочилж дуртай зүйлсээ худалдан авах боломжтой.
Оройн хоолны дараа нисэх буудал руу явна.  Дэли-Бээжингийн чиглэлд шөнийн нислэгтэй. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 9:   /12-07/   Дэли - Бээжин  plane2
Аялагчдыг Дэли - Бээжин чиглэлийн нислэгээр Бээжингийн олон улсын нисэх буудалд буумагц хөтөч тосон авч зочид буудалд хүргэж өгнө. 
Хэрэв хүсвэл Бээжин хотоор аялж зугаалах, дэлгүүр хоршоогоор орох худалдаа наймаа хийх боломжтой.
энэ өдөр тусгайлсан унаа болон хөтөч үйлчлэхгүй. /өглөө, өдөр, оройн хоолтой /

Өдөр 10: /12-08/  Бээжин - Улаанбаатар  plane2

Энэ өдөр Энэтхэгийн Дарамсала дахь Далай багшийн ээлжит номын айлтгалд зорьсон таны аялал өндөрлөж, Бээжин хотын олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотыг чиглэн ниснэ. 
Нислэг 2 цаг орчим үргэлжилж, Буянт-Ухаа дахь Чингис хаан нисэх буудалд газардсанаар таны энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. /Өглөөний цайтай /

 

 

Чиглэл

Улаанбаатар-Бээжин-Дели-
Агра-Дарамсала-Амрицар- Дэли-Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд
• Ариун мөргөлийн орон Дарамсала
• Далай ламын номын их айлтгал
• Дэлхийн гайхамшиг-Таж Махал
• Эртний түүхт хот - Амрицар
• БНХАУ-ын нийслэл Бээжин

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд

2 хүн  
5 хүн
15 хүн
2150$

 

Үргэлжлэх хугацаа

9 шөнө/10 өдөр:

• 3-4 одтой зочид буудлууд

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз болон
нисэх буудлын таксууд
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Энэтхэг улсын виз
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэд ороогүй

•"Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр
бөгөөд аялал гарах үеийн нислэгийн
хуваарийн өөрчлөлт, очих газар орны цаг агаарын болон улс төрийн нөхцөл байдал, валютын ханш, аялагчдын тусгай санал
зэргээс шалтгаалж хөтөлбөрт болон аялалын үнэд өөрчлөлт гарч болно.


Аялал гарахаас өмнө батлагдсан
аялалын  хөтөлбөрийг эрхэм аялагч та дагаж мөрдөнө үү.

 


 

india1

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn