Энэтхэгийн алтан гурвалжин ба Тайланд

Та энэ аялалаар Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв Тайланд улсын нийслэл Бангкок хотод зочилно. Тайланд улсын нийслэл Бангкок нь олон улсын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг өвөрмөц хот юм. Далайн эргийн наран шарлагын газар тухлан алжаалаа тайлахын зэрэгцээ дэлхийд алдартай шоу болох  Simon Caberet буюу хүйсээ солиулж эмэгтэй болсон эрчүүдийн шоуг үзэж сонирхоно. Эртний дурсгалт музей, хаадын ордоор зочилж, дэлхийд алдартай Тай иллэг массаж хийлгэх боломжтой. Тайланд улсаар аялж дууссаны дараа Эртний түүхт Энэтхэг орны "Алтан Гурвалжин"аялал эхлэх болно. Дэлхийн долоон гайхамшгийн нэг мөнхийн хайрын билгэдэл Таж Махал, эртний дээдсүүдийн өлгий Жайпур хотоор аялах гайхамшигт аялал байх болно.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр 1(XI/04): Улаанбаатар – Хонгконг plane2

Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Азийн бар Хонгконг хотыг зорин 4  цаг ниссэний дараа Хонгконгийн олон улсын нисэх буудалд газардана. /Өдөр, оройн хоол/

Өдөр 2:(XI/05) Хонгконг – Бангкок plane2

Азийн соёл урлаг, хөгжлийн хот болох Хонгзонгоос Тайландын нийслэл Бангкок хотыг зорин ниснэ. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

Өдөр 3: (XI/06)Бангкок

Энэ өдөр та Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао праяа /Chao phraya/ мөрнөөр хөлөг онгоцоор аялаж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана.     Мөн Тайландын онц гаралт үндэсний үйлдвэрлэл болох Эрдэнэсийн чулууны дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Оройн хоолыг 76, 77 давхарт байрлах Бэйёок Скай /Baiyoke Sky/ ресторанд идэнгээ Бангкок хотыг бүхэлд нь харна. Оройн хоолны дараа шөнийн захаар явж, худалдаа наймаа хийх боломжтой. Дараа нь буудалдаа ирж амарна. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 4: (XI/07)Бангкок – Пукет plane2

Өглөөний цайны дараа Бангкокоос Пукет хотыг чиглэн нисэхээсээ өмнө Тэнгисийн цэцэрлэгт хүрээлэн /Marine park/-с эхлэн дельфин, цагаан халим, далайн арслангийн шоу үзэж, шувууны ертөнцөөр зочлон орангутан сармагчингийн шоуг үзнэ.
Энд та дэлхийд алдартай Саймэн Шоу /Simon Show/ үзэх болно. Орой нь та буудалдаа ирж амарна.  /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 5: (XI/08)Пукет

Пукет арал нь Тайланд Улсын баруун урд  байрладаг ба Энэтхэгийн далайн Андаманы тэнгисээр хүрээлэгдэнэ. Энэ арал нь Тайландын Пукет муж бөгөөд газар нутгийн хэмжээгээр Сингапуртай адилхан. Пукет арал нь Энэтхэг, Хятадыг холбосон худалдааны гол замд оршдог тул та худалдаа наймаа хийх боломжтой. Пукет нь Тайланд Улсын аялал жуулчлалын гол төв тул аялагч танд энэ хотыг зориулж байна. Энэ арал хойноос урагш 50 шахам км, баруунаас зүүн тийш ойролцоогоор 21 км сунаж тогтсон. Амралт сувиллын газрууд арлынхаа баруун ба зүүн эргээр гол төлөв байрлана. Та арал дээр алжаал ядаргаагаа тайлж, амрах бүрэн боломжтой. Энэ өдөр та Урлагийн цэцэрлэгт хүрээлэн /Fantasia show- -cultural theme park/ үзэх болно. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 6: (XI/09)Пукет – Бангкок plane2

Пукетэт 11 сараас 04 сар хүртэл хуурай, нартай байдаг. 1980 оноос арлын баруун эргээр элсний наран шарлагын газрууд, аялал жуулчлалын төвүүдийг (Patong,Karon, Kata г.м) олноор байгуулсан. Пукет арал нь  өвөрмөц сонин байгальтай бөгөөд  хачин содон тогтоц бүхий далайн ёроолоос урган гарсан сүрлэг хад  асга, агуй, далайн ус, давалгаа, уян зөөлөн салхи зэрэг нь энд ирсэн жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Чөлөөт өдөр. Орой нь та Бангкок руу ниснэ. Буудалдаа ирж амарна. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 7: (XI/10)Бангкок – Дели /Энэтхэг/ plane2

Делигийн нисэх онгоцны буудлаас буудалдаа ирж байрласны дараа хотын төвд орших жуулчдыг хамгийн ихээр татдаг газруудын нэг болох Lakshmi Narayan сүм болон Swami Narayan сүмээр зочлох боломжтой./Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 8: (XI/11)Дели

Өглөө цайгаа уусны дараа Дели хотын аялал эхлэх бөгөөд Jama Masjid, Red Fort буюу Улаан Хэрэм, Энэтхэгийн их удирдагч Гандигийн дурсгал зэргээр аялах болно.

Өдрийн хоолны дараа 1199 онд Кутаб-уд-дин Айбекийн байгуулсан Qutub Minar болон Humayun’s бунханаар зочилно. Оройн хоолны дараа буудалдаа амарна.

Дели нь Холбооны Бүгд Найрамдах Энэтхэг улсын нийслэл бөгөөд хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудын нэг юм. Хотын хувьд “Хуучин Дели”, “Шинэ Дели” гэсэн 2 үндсэн хэсэгтэй бөгөөд хуучин Дели нь Шах Жахан хааны үед буюу 1636-1658 оны хооронд байгуулагдсан Red Fort буюу Улаан Хэрэм хэмээх газар төвлөрсөн хот юм. Харин шинэ Делиг английн уран барилгач Сир Эдвин Энэтхэг улсын нийслэл гэж тунхаглажээ. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 9: (XI/12)Дели-Агра (195 км/5цаг)

Өглөөний цайны дараа Агра хотыг зорин хөдөлнө.

Энд бидний үзэх газруудын нэг бол Агра хэрэм юм. Энэ хэрэм нь Мугхалын удмын 3 хаан болох Акбар, Жехангир болон Шах Жахан нарын байгуулсан өнөөг хүртэл гайхамшигт төрхөөрөө хүн төрөлхтнийг бишрүүлж байдаг алдарт хэрэм юм. Аград зочид буудалд амарна. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 10: (XI/13)Агра- Жайпур (240км/6цаг)

Өглөө эрт дэлхийн гайхамшгуудийн нэг мөн мөнхийн хайрын билгэдэл Таж Махал-ыг үзэж сонирхоно.

Таж Махал нь Их Монголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулсан бунхан бөгөөд Монголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг.

Таж Махалд зочилсны дараа Жайпур хотыг зорино. Жайпур хот нь Pink City буюу Ягаан хот гэж адларшсан бөгөөд Ражастан улсын нийслэл юм. Тус хот нь цагтаа дээдсүүдийн хот байсан бөгөөд 1727 онд 2-р Махаража Савай Жай Синг байгуулжээ. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 11: (XI/14) Жайпур

Өглөөний цайны дараа Amber Fort буюу Амбер хэрмийг сонирхож хүсвэл энд хуурай газрын хамгийн хүчирхэг том аиьтан болох заан унаж аялах боломжтой. Өдрийн хоол зооглосны дараа үнэт эдлэл болон чулуун эдлэлийн худалдаагаар зочилж жинхэнэ байгалийн гаралтай үнэт чулуун гоёл чимэглэлийн арилжаа хийх боломжтой. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 12: (XI/15) Жайпур-Дели (265км/6цаг)

Өглөөний цайны дараа Дели хотыг зорино. Мөн энэ өдөр бид Делигийн дурсгалт газруудын нэг болох Акшардам буюу Хиндү шашинтнуудын шүтээний цогцолбороор зочлох болно. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 13: (XI/16) Дели-Банкок-Хонгконг plane2

Делигийн нисэх онгоцны буудлаас Банкок хотоор дайран Азийн бар хотуудын нэг болох Хонгконгыг зорин ниснэ. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 14: (XI/17) Хонгконг-Макао-Хонгконг

Дорнын Лас Вегас хэмээн алдаршсан Макао хотоор хийх нэг өдрийн аялал. Макаогийн аялал жуулчлалын төв болсон Senado square, Fishermen's wharf буюу загасчны зогсоол мөн Казинод орж азаа сорих боломжтой.
/Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 15: (XI/18) Хонгконг-Улаанбаатар plane2

Зочид буудалдаа өглөөний цайгаа уусны дараа Капитал нисэх буудлаас Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж энэ удаагийн дурсамж дүүрэн аялал маань өндөрлөнө. /Өглөө, өдрийн хоол/


Чиглэл

Улаанбаатар-Хонгконг-Бангкок-Пукет-Хонгконг- Дели-
Агра-Жайпур-Дели-Бангкок-Хонгконг-Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд
• Азийн соёл урлагийн төв Бангкок хот
• Пукет-далайн эрэг
• Хааны ордон, Маргад бурхны сүм
• Далайн эргийн наран шарлага
• Дэлхийн гайхамшиг Таж Махал
• Эртний түүхт Жайпур хот

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд

2 хүн
8 хүн 2280$
10 хүн

 

Үргэлжлэх хугацаа

15 өдөр/14 шөнө:

• 14 шөнө 3 одтой зочид буудалд

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз болон
нисэх буудлын таксууд
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэнд ороогүй

•"Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

 

 

Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр
бөгөөд аялал гарах үеийн нислэгийн
хуваарийн өөрчлөлт, очих газар орны цаг агаарын болон улс төрийн нөхцөл байдал, валютын ханш, аялагчдын тусгай санал
зэргээс шалтгаалж хөтөлбөрт болон аялалын үнэд
өөрчлөлт гарч болно.



Аялал гарахаас өмнө батлагдсан аялалын

хөтөлбөрийг эрхэм аялагч та дагаж мөрдөнө
үү.

 

 Аялагчид өгөх зөвлөмж

• Тайланд улсын зарим буудалд углааш, оо, сойз
байдаггүй тул аялагч та хувийн бэлтгэлээ базаагаарай
• Тайландын мөнгөн тэмдэгт 1 батт нь Монголын 45
төгрөгтэй тэнцэнэ
• Аялагч та төөрч будлихгүй байх үүднээс группээс
салж явахгүй байхыг сануулъя
• Тайландын хааны ордонд ороход мөр, гар ил гарсан
байдалтай, богино өмд, углааштай орохыг хориглодог учир та хувцсаа тохируулан сонгоорой

 

beach

india1

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn