Үзэсгэлэнт Далиан хотын аялал-5 өдөр

“Дорнын Парис” нэрээрээ алдаршсан Далиан хот нь хятадын хамгийн алдартай амралт, зугаа цэнгэлийн газрын нэг бөгөөд сэрүүн бүсийн далайн чанарын уур амьсгалтай, зундаа сэрүүн өвөлдөө дулаан байдаг далайн эргийн хот юм. Далиан нь хятадын Лиао Нин мужийн Лиао Дун хойгийн захад зүүн талаараа шар тэнгистэй алсалсан Солонгосын хойгтой, баруун талаар Бө Хэй тэнгистэй хиллэж, өмнө талаараа Шан Дун хойгтой далайгаар алслан оршдог. Худалдаа наймааны ихэнх нь Солонгосоос орж ирдэг ба “Романтик хот” “Хөл бөмбөгийн хот” “Хувцас загвар, Модны хот” зэрэг нэрээрээ жуулчдад төдийгүй гадаад дотоодын олон оронд алдаршжээ.

Хятадын умард нутгийн нэгэн хойгын ємнє сэжvvрт гурван талаараа тэнгисээр хvрээлvvлэн байрлаж айгаа Да лиань хот нь хєх цэнхэр огторгуй, хєхємдєг номин тэнгис, цагаан торгон элс, хар хvрэн хад чулуутай vзэсгэлэнт  сайхан нутаг юм. Далян хотын цаг уур зундаа хэт халуун биш, өвөлдөө бас хүйтэн биш далайн эргийн чийглэг уур амьсгалтай. Дөрвөн улирлын халуун хүйтний зөрүү багатай. Дундаж хэм нь 10.5. Агаарын чийгшил жилд 550 – 950 мм. Бүтэн жилийн нарны бүрэн тусгал 2500 – 2800 цаг байдаг. Үнэндээ хавар намрын улирал нь Монголын, тэр дотроо Улаанбаатрын цаг ууртай их төстэй. Хойд зүгээсээ ихэвчлэн салхилдаг болохоор эх газрын уур амьсгал зонхилдог. Салхины хүч нь арай их байдаг. Гэхдээ энэ нь их давуу талтай. Агаарын бохирдол бараг л байхгүй. Харин урд зүгээсээ буюу далайгаас салхилахад чийглэг уур амьсгал ноёрхоно. Энэ хотод хэд хэдэн наран шарлагад зориулан зассан эрэг байдаг. Эдийн засгийн хувьд ч гэсэн Бээжин, Шанхайгаас юмны үнэ хямд, амьдрах зардал бага байдаг.
booking

Аялалын хөтөлбөр:

1 ӨДӨР: УЛААНБААТАР – БЭЭЖИН – ДАЛИАН plane2

Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөө 06:20 цагт Бээжин хотыг чиглэн хөөрч, 08:30 цагт Капитал нисэх онгоцны буудалд газардана. Энэ өдрөө Тьян Ан Мэний талбайг үзнэ. Оройн 20:20 цагт Далиан орох галт тэргэнд сууж зорчино. Энэ шөнө зөөлөн галт тэргэнд хононо.

2 ӨДӨР: ДАЛИАН ХОТ train0

Өглөөний 07:30 цагт Далиан хотын галт тэрэгний буудалд ирнэ. Ингээд орон нутгийн хөтөч биднийг тосож аваад хотын аялал эхэлнэ. Азийн хамгийн хотуудын хамгийн том төв талбай HINGHAI –г үзнэ. Өдрийн хоолны дараа Лао Ху Тан далай тэнгисийн паркаар ойролцоогоор 3 цаг хагас аялан тоглоно. Шүрний ордон, Далайн нар, төрөл бүрийн амьтдын музей, шувууны ой шугуй, амьтдын үзвэр, хойд туйлын цагаан баавгай, цагаан дельфин, гахай, оцон шувуу, дельфин, далайн нохой, далайн арслан зэрэг 10 гаруй төрлийн туйлын амьтдыг үзэж сонирхоно. (Өдөр, оройн хоол)

3 ӨДӨР: ДАЛИАН

Өглөөний цай уусны Binghai road, Banchui арал руу явж, далайн эрэг дээр энэ өдрийг амарч өнгөрөөнө. (Өглөө, өдөр, оройн хоол)

4 ӨДӨР: ДАЛИАН – БЭЭЖИН  train0

Энэ өдөр хотоор зугаалж, Zongshan street худалдааны гудамжаар аялангаа хүссэн бараагаа авах боломжтой. Оройн 19:20 цагт галт тэрэгний буудлаас хөдөлж, энэ шөнийг галт тэргэндээ өнгөрүүлнэ. Маргааш өдрийн өглөө Бээжинд очино. (Өглөө)

5 ӨДӨР: БЭЭЖИН - УЛААНБААТАР plane2

Бээжинд өглөөний 05:25 цагт ирнэ. Галт тэрэгний төв зогсоол дээр ирсэн бид энэ өдрийг чөлөөтэй өнгөрүүлнэ. Худалдаа наймаа хийх боломжтой. Оройн 21:20 ц


Сонголтоор:
-          Цагаан хар уул – 70 юань
-          4D кино – 60 юань
-          Жин Ши Тан хурдан завь – 120 юань
-          Dong Hai парк – 100 юань
-          Лааны тосон музей – 120 юань

 

Чиглэл

УБ – Бээжин – Далиан – Бээжин – Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд

• Бээжин хотын аялал
• Далиан хотын аялал
• Далайн эргийн амралт
• Далайн амьтдын парк
• Xinghai square- талбай
• Шоппинг хийх

 

Аялалын үнэ


Хүний тоо

Үнэ / нэг хүнд


 
20 хүн 850 тн

 
Үргэлжлэн хугацаа

5 өдөр/4 шөнө:

• 4 шөнө 3 одтой зочид буудал

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Онгоцны билет
• Галт тэрэгний тасалбар
• Зочид буудал
• Өглөө, өдөр, оройн хоол
• Үзвэр үйлчилгээ, замын такс
• Орон нутгийн хөтөч
• Тээврийн хэрэгсэл
• Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй

• Аялагчийн хувийн зардал
• Аялалын хөтөлбөрт дурьдсанаас бусад зардал
• Орон нутгийн хөтөч, жолоочийн гар цайлгах мөнгө
• Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
• Зочид буудлын өрөөнд нэг хүн дангаар орох зөрүү

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn