Юунань ФОТО АЯЛАЛ   -9 өдөр

Үүр цайхтай зэрэгцэн Бээжингийн онгоцны буудлаас хөдөлсөн бид Хятадын баруун урд байрлах Сычуань мужийн Чендү хотод ирлээ. Хятад оронтой танилцахыг хүссэн жуулчид хамгийн олон үндэстэн, ястан амьдран суудаг, байгалийн хамгийн баялаг өнгө төрхөөрөө бусад 49 мужаасаа ялгардаг Сычуанийг сонгодог. Тиймээс ч Чендү хот 2007 онд Хятадын аялал жуулчлалын шилдэг хотоор шалгарсан. Дэлхийн соёлын болон байгалийн өв хамгаалах тунхаглалд тус хотын бахархал болсон соёлын үнэт өв болох Дужиангян усжуулалтын систем, Жиугзиаго Хуанлон хүрхрээ, агуу том Буддагийн хөшөө болон хулсны баавгайн эх нутаг бүртгэгдсэн байдаг.

Сычуань хойд талаа­раа Ганьсу, зүүн талаа­раа Чунцин, урдуураа Юньнань, баруун талаа­раа Түвдтэй хиллэдэг, 100 сая гаруй хүн амтай муж. Мужийн төв Чэндуд ойролцоогоор арван сая хүн амьдран суудаг. Тус мужийн газар нутаг манай Дорнод аймгийн газар нутгийг дөрөв да­хин нийлүүлсэн хэмжээ­тэй ойролцоо гэсэн.

Аялалын хугацаанд та Хятад улсын шилдэг 15 дурсгалт газрын нэгд тооцогдох Лөшан Хамгийн том Буддагийн хөшөө, Эмэй уулын хөндий, Аварга Панда баавгайн үндэсний төв зэрэг олон сайхан дурсгалт газраар зочлох болно. Мөн Шиан хэмээх эртний түүх дурсгалаар дүүрэн хотоор аялаж, Хятад улсын Мусалман шашинтны хороолол /Muslim Quarter/, Аугаа сүм /Great Mosque/, Дэлхийн Найман гайхамшгийн нэг болох Терракоттагийн армийн цэргүүдийн олдвор /Terracotta Warriors /зэргийг үзэж, ховор нандин гэрэл зургийн цуглуулгатай болох юм. Мөн өнгө алагласан олон сайхан цэцэгсийн зураг авах боломжтойн дээр Хятадын ястан үндэстэн, тэр дундаа эртний Хуи ястан /Hui people/ зэрэг нутгийн уугуул иргэдийн аж амьдрал, ахуй байдалтай ойроос танилцаж, хожим эргэн дурсагдах гэрэл зургуудыг авсан эзэн болох гэж байна.



booking

Аялалын хөтөлбөр:

 

1 өдөр: УБ –Бээжин – Кунмин, Юунань - Юанян 6 сарын 22 plane2

  

 Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөө 06:20 цагт Бээжин хотыг чиглэн хөөрч, 08:30 цагт Капитал нисэх онгоцны буудалд газардана. Эндээсээ Юунань мужийн Кунмин хотын нисэх онгоцны буудалд газардана. /нислэгийн захиалгаас хамаарч газардах цаг тодорно/

Нисэх онгоцны буудалд буухад орон нутгийн хөтөч биднийг тосож аваад шууд Юанян /Yuanyang/ руу явна. Ойролцоогоор 5 цаг явсаны дараа зорьсон газраа ирж, буудалд орж амарна. Орчин тойронтой танилцах, зураг авах боломжтой.

 

2 өдөр: Юанян 6 сарын 23

 

Өглөө эрт 6 цагт босно. Учир нь та өглөө нар мандахыг харж, цагаан будааны тариалангийн талбайд очино. /Terrace Field of Duo yi Shu/ Эндэхийн будааны талбай нь Юунань мужийн хэмжээнд хамгийн сайн зураг авах боломжтой газар гэдгээрээ онцлог. Өвөл, хаврын эхэн сарын үеэр газрын газадаргаас үл ялиг өндөрт суунаглан байх үүлс, усаар дүүрсэн цагаан будааны талбай үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Наран мандахтай зэрэгцээд цагаан будааны талбай амь орсон өөрчлөгдөж, тэнгэр газарт буусан мэт сайхан дүр төрхийг бүрдүүлдэг. Өвөлд сайхан, өвөрмөц байдгийн нууц нь тутарга тариалахын өмнө талбайг усаар дүүргэдэг бөгөөд энэ нь үер бууж ирж буйг санагдуулам сонин, зураг авахад нэн таатай болдог байна. Дараа нь Хуан цаолин /Huangcaoling/, Бада /Bada/ руу явж тутаргын талбайг зураг авна. Эндээсээ Барын ам /Tiger Mouth ( Laohu Zui)/ руу давхиж, наран жаргаж буй үеийн зургийг авна. Тутаргын талбайн зургийг буулгах сайхан мөчийн нэг бол наран жаргах үе байдаг. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

3 өдөр: Юанян – Кунмин, Юунань 6 сарын 24

 

Энэ өдрийн өглөө цай уусны дараа Qingkou Village тосгон луу явж, Хани ястан /Hani people/ амьдарч, тутарга тариалдаг талбай руу нь очино. Энэ тосгонд зочилж байгаагийн нэг онцлог нь Хани ястнуудын амьдардаг мөөг хэлбэртэй урц овоохой маягийн оромжийн зураг авах боломжтой юм. Дараа нь бид Кунмин хот руу буцна. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

4 өдөр: Кунмин хот, Юунань 6 сарын 25

 

Бид өглөө цайны дараагаа 86 км замыг туулж байж Чулуун Ой /Stone Forest/-д хүрнэ. Энэ ойг “Дэлхийн анхны гайхамшиг – ‘First Wonder of the World'” гэдгээр нь хүмүүс андахгүй сайн мэддэг болсон. Байгаль эхийн бүтээсэн чулуун урлал, хүний нүд булаам олон өвөрмөц тогтоц бүхий хэлбэр дүрсийг дурандаа буулгах боломжтой. Чулуун ойгоор зугаалангаа аялагчид байгалийн чулуун урлалын уран хийцийг дуу алдан бишрэн гайхдаг тул заавал ирж үзэх ёстой газрын нэгээр сонгосон байдаг. Дараа нь Дунчуан /Dongchuan/ руу явна. Ирэнгүүтээ бид латерит буюу хад чулуу элэгдсэнээс үүсэх улаан өнгийн шавар бүхий талбайг үзэж сонирхоно. Хэрэв цаг хүрвэл бид ойрхон алхаж, наран жаргах, үдшийн бүрий болох үеийн зургийг буулгах боломжтой болно. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

5 өдөр: Дунчуан 6 сарын 26

 

Өнөөдөр бид өглөө эрт цайгаа уугаад Дамакан /Damakan/ дээрээс наран мандах үеийн зургийг авна. Дараа нь Qicai Slope, Jinxiu Garden цэцэрлэг зэрэг газарт очиж зураг авна. Өдрийн хоолны дараа Yuepu Hollow, Luoxiagou хэмээх олон өнгө бүрдсэн үзэсгэлэнт сайхан газрын зураг авна. Кунмин хотын ойролцоо байдаг Дунчуан тойргийн энэхүү олон өнгө хослон байдаг газар нь /Luoxiagou at Dongchuan Red Land near Kunming/ Бразилийн Рио дэ Жаниэро хотын улаан газрын дараа ордог дэлхий дээрх хамгийн үзэсгэлэн бүрдсэн улаан газар гэж нэрлэгддэг. Тиймээс олон өнгөө гайхуулан оршдог энэ газрыг будгийн палет ч гэж нэрлэдэг. Тэгэхээр гэрэл зурагчдын ирэх ёстой газруудын нэг зүй ёсоор мөн юм аа. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

6 өдөр: Юань Моу Ертөнцийн ой 6 сарын 27

 

Өнөөдөр бид Юунань дахь гурван ойн нэг буюу Юань Моу - Ертөнцийн ой хэмээх газар луу явна. /Three Forests in Yunnan -Yuanmou Earth Forest/ Эхлээд бид Wumao Earth Forest гэх ой руу явна. Эндэхийн байгалийн төрх ерөнхийдөө цайз хэрмийг санагдуулам ойролцоогоор 40 метр орчим өндөр, цавчим хад чулуу, халил, хөшиг, багана мэт өвөрмөц тогтцоос бүрддэг. Ертөнцийн ой ерөнхийдөө амьд хүн, амьтан шиг гэж нутгийн олон ярьдаг юм. Тиймээс ойроос харах хэрэгтэй гэж аялагчдад зөвлөдөг. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

7 өдөр: Лангбапу Ертөнцийн ой 6 сарын 28

 

Өглөөний цай уусны дараа бид Лангбапу Ертөнцийн ой /Langbapu Earth Forest/ үзэхээр явна. Юань Моу дахь 13 ийм төрлийн ой дундаас дээрх ой нь хамгийн хачин чамин тогтоцтой хэрнээ энгийн гэмээр, өнгөлөг, гайхалтай бахдам, байгалийн үзэмж бүрдсэн, үзэж харах зүйл ихтэй нь аж. Аялал маань 9.7 км нутагт үргэлжлэх бөгөөд туйлын идэвхитэй, адал явдалтай байдгийн учир нь 2008 онд тус бүс нутгийн засаг захиргаанаас 10 сая юаний хөрөнгө оруулалт хийж, аялал жуулчлалыг хөгжүүлсэнтэй шууд холбоотой. Дараа нь Кунмин рүү явна. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

8 өдөр: Кунмин – Бээжин 6 сарын 29 plane2

 

Өглөө эрт цайгаа уусны дараа 08:40 цагаас бид Бээжин хотыг зорин нисэх тул буудалд 06:30 цаг гэхэд бэлэн очсон байх хэрэгтэй. Ингээд 12:05 цагт Бээжин хотын Капитал олон улсын нисэх буудалд газардана. Ингээд Бээжинд чөлөөт өдөр эхэлнэ. Энэ өдөр хөтөч, унаа үйлчлэхгүй. Та өөрийн сонголтоор, өөрийн тааваар энэ өдрийг өнгөрөөнө. Орой буудалд амарна. Маргааш өглөө 07:00 цагт Капитал нисэх буудалд нислэгтээ бэлэн очсон байх шаардлагатай. /Өглөөний цай/

 

9 өдөр: Бээжин - Улаанбаатар 6 сарын 30

 

Өглөө эрт 07:00 цагт Капитал нисэх буудалд бэлэн очсон байх тул бид өрөөгөө эрт 06:00 цагт хүлээлгэж өгнө. Ингээд 09:30 цагт эх орны зүг ниснэ. 11:40 цагт Буянт Ухаа дахь нисэх онгоцны буудалд газардсанаар таны дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

 

Санамж:

Юунань муж нь цөөнх ястан амьдардаг газар нутаг. Газар зүйн өвөрмөц тогтоц, онцлогоос хамаарч, аялагчдад зориулсан тээвэр, үйлчилгээ бусад бүс нутагтай харьцуулахад харьцангуй өндөр байдаг.

 

Чиглэл
УБ – Бээжин – Юунань – Бээжин – Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд

• Юанань газар тариалангийн муж
• Чулуун ой
• Дунчуан тойргийн Улаан Газар
• Лангбапу Ертөнцийн ой
• Цагаан будааны талбай

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд



10-с дээш хүн 1600 тн

 

Үргэлжлэх хугацаа

9 өдөр/8 шөнө:

• 8 шөнө 3 одтой зочид буудалд

 

 Газрын зураг

 

 

 Аялалын үнэнд орсон

• Онгоцны билет
• Зочид буудал
• Өглөө, өдрийн хоол
• Үзвэр үйлчилгээ, замын такс
• Орон нутгийн хөтөч
• Тээврийн хэрэгсэл
• Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй
• Оройн хоол
• Аялагчийн хувийн зардал
• Аялалын хөтөлбөрт дурьдсанаас бусад зардал
• Орон нутгийн хөтөч, жолоочийн гар цайлгах мөнгө
• Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
• Зочид буудлын өрөөнд нэг хүн дангаар орох зөрүү

 

21

22

25

24

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn