БНХАУ-ын Далян мужын аялал-7 өдөр

Хятадын умард нутгийн нэгэн хойгын ємнє сэжvvрт гурван талаараа тэнгисээр хvрээлvvлэн байрлаж айгаа Да лиань хот нь хєх цэнхэр огторгуй, хєхємдєг номин тэнгис, цагаан торгон элс, хар хvрэн хад чулуутай vзэсгэлэнт  сайхан нутаг юм. Далян хотын цаг уур зундаа хэт халуун биш, өвөлдөө бас хүйтэн биш далайн эргийн чийглэг уур амьсгалтай. Дөрвөн улирлын халуун хүйтний зөрүү багатай. Дундаж хэм нь 10.5. Агаарын чийгшил жилд 550 – 950 мм. Бүтэн жилийн нарны бүрэн тусгал 2500 – 2800 цаг байдаг. Үнэндээ хавар намрын улирал нь Монголын, тэр дотроо Улаанбаатрын цаг ууртай их төстэй. Хойд зүгээсээ ихэвчлэн салхилдаг болохоор эх газрын уур амьсгал зонхилдог. Салхины хүч нь арай их байдаг. Гэхдээ энэ нь их давуу талтай. Агаарын бохирдол бараг л байхгүй. Харин урд зүгээсээ буюу далайгаас салхилахад чийглэг уур амьсгал ноёрхоно. Энэ хотод хэд хэдэн наран шарлагад зориулан зассан эрэг байдаг. Эдийн засгийн хувьд ч гэсэн Бээжин, Шанхайгаас юмны үнэ хямд, амьдрах зардал бага байдаг.


booking

Аялалын хөтөлбөр:

 

1 өдөр: Улаанбаатр – Бээжин – Далян 6 сарын 24 plane2

 

Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөө 06:20 цагт Бээжин хотыг чиглэн хөөрч, 08:30 цагт Капитал нисэх онгоцны буудалд газардана. Энэ өдрийнхөө

20:20 цагт Далян орох галт тэргэнд сууж зорчино. Энэ шөнө зөөлөн галт тэргэнд хононо.

 

2 өдөр: Далян 6 сарын 25

 

Өглөөний 07:30 цагт Далян хотын галт тэрэгний буудалд ирнэ. Ингээд орон нутгийн хөтөч биднийг тосож авна. Далян хотыг БНХАУ-ын засаг захиргаа, орон нутгийн удирдлагууд эх газрын Хонг Конг хэмээн нэрлэж, бүх талаараа Хонг Конгтой адилхан болохыг эрмэлзэж, тэмүүлдэг бүс нутаг, ард түмэн юм. Иймээс өдрийн хоолны дараа Хонг Конг улс БНХАУ-ын мэдэлд эргэн ирснийг баярлан тэмдэглэж эхэлсний баталгаа болох Азийн хамгийн том хотын талбай HINGHAI –г үзнэ. Түүнчлэн Даляны ард түмэн цас, бороо, салхи, шуургыг сөрөн байж зовж өнгөрүүлсэн зуун жилийн түүхийн талаар сонсоно. /ойролцоогоор 40 мин/ Үсэггүй тэнгэрийн ном, 1997 онд БНХАУ Хонг Конгийг өөрийн мэдэлд буцааж авсны дурсгалд зориулсан цагаан хаш цаг зэргийг үзэж, Далян хэмээх залуу хотоор амьсгалж, эх газрын Хонг Конг хотоор аялана. /Өдөр, оройн хоол/

 

3 өдөр: Далян, Жин Ши Тан 6 сарын 26

 

Өглөөний цай уусны дараа автобусаар Жин Ши Тан руу хөдөлнө. /Жин Ши Тан олон улсын амралт, аялал жуулчлалын бүс газар - ойролцоогоор 1 цаг үзнэ/ Гурван талаараа тэнгис далайгаар хvрээлvvлсэн энэхvv амралт жуулчлалын районд эх байгалийн урласан хачин жигтэй хад чулуу болон ертєнцєд ховорхон Мэлхий заагт хад гэж байдаг. Амьдралын нууц музей, Чулуун урлаг музей, урлагийн музей, Мао Зэ Дуны тэмдэг, сүлд тэмдгийн музей, Жин ван гольфийн талбай үзэж сонирхоно. /3 цохилт үнэгүй туршиж үзэж болдог/ Хятадын Диснейн хүрээлэн орж улсын ван зэрэгт хэдэн 10 төрлийн гайхамшигт зүйлүүдийг үзүүлнэ. Уламжлалт ордон харш, төв талбай, илбийн ой шугуй, төмрийн үйлдвэр, нууц элсэн цөл, жижиг хотхон, хуримын ордон гээд хүн төрөлхтөний соёлын 7 том ялгаа, түүний нууцыг мэдэрч, сайхан хөгжилтэй амарна. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

4 өдөр: Далян, Ли Шун 6 сарын 27

 

Энэ өдөр та өглөөний цайны дараа автобусаар Даляны хойд цэцэрлэгт хүрээлэн Ли Шунийг чиглэн явна. Цагаан хаш уул, Далайн хамгаалалттай тусгай бүс, эрт үеийн сумны агуулах, цэргийн боомт, могойн музей, Pinustaeda найрамдал цамхаг, япон цэргийн хуаран, балгас, ялалтын цамхаг зэргийг үзэж сонирхоно. Түүнчлэн нутгийн онцлог бараа, бөөний худалдаа захаар ороод гарахболомжтой. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

5 өдөр: Далян, Лао Ху Тан 6 сарын 28

 

Буудалдаа өглөөний цай уугаад А зэрэглэлийн автобусаар тэнгисийн паркыг чиглэн явна. Лао Ху Тан далай тэнгисийн паркаар ойролцоогоор 3 цаг хагас аялан тоглоно. Шүрний ордон, Далайн нар, төрөл бүрийн амьтдын музей, шувууны ой шугуй, амьтдын үзвэр, хойд туйлын цагаан баавгай, цагаан дельфин, гахай, оцон шувуу, дельфин, далайн нохой, далайн арслан зэрэг 10 гаруй төрлийн туйлын амьтдыг үзэж сонирхоно. Мөн Bing Hai Lu, Bei Da qiao гэх олимпын 5 цагаригийг дэргэдээс нь үзнэ. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

6 өдөр: Далян, Банг Чуй - Бээжин 6 сарын 29

 

Өглөөний цайгаа уусны дараа улсын хэмжээнд олон орны зочид хүлээн авдаг буудал байрладаг Банг Чуй /Bang Chui/ арал руу автобусаар явна. /40-60 минут орчим/ Гольфийн талбай, далайн эрэг, зүлэгжүүлсэн талбай, далайн эргийн тоглолт, далайн бүтээгдэхүүний дэлгүүр супермаркет зэргийг үзэж сонирхоод өдрийн хоолны дараа чөлөөт цаг гарна. Орой нь галт тэрэгний буудал руу явна. Ингээд 21:00 цагт зөөлөн галт тэргэнд суугаад энэ шөнийг амарч өнгөрөөнө. /Өглөө, өдрийн хоол/

 

7 өдөр: Бээжин - Улаанбаатар 6 сарын 30 plane2

 

Өглөөний 08:25 цагт Бээжин хотын галт тэрэгний буудалд ирнэ. Энэ өдөр орой нистэл чөлөөт өдөр тул та өөрийн дураар өнгөрүүлнэ. Харин нисэх буудалд 19:00 цаг гэхэд нислэгтээ бэлэн байх шаардлагатай. Тухайн өдрийн нислэгийн цагаас хамаарч, нисэх буудал руу явах цагт өөрчлөлт орж болзошгүй. Ингээд ойролцоогоор 2 цаг гаруй ниссэний эцэст Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсанаар таны дурсамж дүррэн аялал өндөрлөнө.

 

Сонголтоор:
-          Цагаан хар уул – 70 юань
-          4D кино – 60 юань
-          Жин Ши Тан хурдан завь – 120 юань
-          Dong Hai парк – 100 юань
-          Лааны тосон музей – 120 юань

 

Чиглэл

УБ – Бээжин – Далян – Бээжин – Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд

 

• Далайн парк, амьтны хүрээлэн
• Далайн эрэг дээрх амралт
• Азийн хамгийн том талбай
• Хятадын диснэйн хүрээлэн
• Чулуун урлаг музей
• Шүрний ордон

 

Аялалын үнэ


Хүний тоо

Үнэ / нэг хүнд


 
20 хүн 965 тн

 
Үргэлжлэн хугацаа

7 өдөр/6 шөнө:

• 6 шөнө 3 одтой зочид буудал

 Газрын зураг

Immagine non trovata

 

 Аялалын үнэнд орсон

• Онгоцны билет
• Галт тэрэгний тасалбар
• Зочид буудал
• Өглөө, өдрийн хоол
• Үзвэр үйлчилгээ, замын такс
• Орон нутгийн хөтөч
• Тээврийн хэрэгсэл
• Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй

• Аялагчийн хувийн зардал
• Аялалын хөтөлбөрт дурьдсанаас бусад зардал
• Орон нутгийн хөтөч, жолоочийн гар цайлгах мөнгө
• Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
• Зочид буудлын өрөөнд нэг хүн дангаар орох зөрүү

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn