БНХАУ-ын  Сичуан, Шанси муж дахь дэлхийн соёлын өвүүдтэй танилцах ФОТО АЯЛАЛ   -6 өдөр

Үүр цайхтай зэрэгцэн Бээжингийн онгоцны буудлаас хөдөлсөн бид Хятадын баруун урд байрлах Сычуань мужийн Чендү хотод ирлээ. Хятад оронтой танилцахыг хүссэн жуулчид хамгийн олон үндэстэн, ястан амьдран суудаг, байгалийн хамгийн баялаг өнгө төрхөөрөө бусад 49 мужаасаа ялгардаг Сычуанийг сонгодог. Тиймээс ч Чендү хот 2007 онд Хятадын аялал жуулчлалын шилдэг хотоор шалгарсан. Дэлхийн соёлын болон байгалийн өв хамгаалах тунхаглалд тус хотын бахархал болсон соёлын үнэт өв болох Дужиангян усжуулалтын систем, Жиугзиаго Хуанлон хүрхрээ, агуу том Буддагийн хөшөө болон хулсны баавгайн эх нутаг бүртгэгдсэн байдаг.

Сычуань хойд талаа­раа Ганьсу, зүүн талаа­раа Чунцин, урдуураа Юньнань, баруун талаа­раа Түвдтэй хиллэдэг, 100 сая гаруй хүн амтай муж. Мужийн төв Чэндуд ойролцоогоор арван сая хүн амьдран суудаг. Тус мужийн газар нутаг манай Дорнод аймгийн газар нутгийг дөрөв да­хин нийлүүлсэн хэмжээ­тэй ойролцоо гэсэн.

Аялалын хугацаанд та Хятад улсын шилдэг 15 дурсгалт газрын нэгд тооцогдох Лөшан Хамгийн том Буддагийн хөшөө, Эмэй уулын хөндий, Аварга Панда баавгайн үндэсний төв зэрэг олон сайхан дурсгалт газраар зочлох болно. Мөн Шиан хэмээх эртний түүх дурсгалаар дүүрэн хотоор аялаж, Хятад улсын Мусалман шашинтны хороолол /Muslim Quarter/, Аугаа сүм /Great Mosque/, Дэлхийн Найман гайхамшгийн нэг болох Терракоттагийн армийн цэргүүдийн олдвор /Terracotta Warriors /зэргийг үзэж, ховор нандин гэрэл зургийн цуглуулгатай болох юм. Мөн өнгө алагласан олон сайхан цэцэгсийн зураг авах боломжтойн дээр Хятадын ястан үндэстэн, тэр дундаа эртний Хуи ястан /Hui people/ зэрэг нутгийн уугуул иргэдийн аж амьдрал, ахуй байдалтай ойроос танилцаж, хожим эргэн дурсагдах гэрэл зургуудыг авсан эзэн болох гэж байна.



booking

Аялалын хөтөлбөр:

 

1 өдөр: Улаанбаатр – Бээжин – Ченду 6 сарын 24 plane2 plane2

Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудлаас өглөө 06:20 цагт Бээжин хотыг чиглэн хөөрч, 08:30 цагт Капитал нисэх онгоцны буудалд газардана. Энэ өдрийнхөө Ченду орох нислэгээр 12:00 цагт Капитал нисэх буудлын Терминал 3-р нэвтэрч ниснэ. Ойролцоогоор 3 цаг шахам ниссэний дараа буюу 14:45 цагт Сычуан мужийн Shuangliu International Airport (CTU) нэртэй нисэх буудалд газардана. Энд буусны дараа гарах хаалган дээр орон нутгийн хөтөч биднийг тосож аваад Лөшан уулын зүг жуулчдад зориулсан автобусаар явна. Орой нь буудалд орж амарна.

 

2 өдөр: Ченду, Лөшан – Эмэй уул 6 сарын 25

Энэ өдрийн өглөө буудалдаа цайгаа уусны дараа таны аялал Лөшан /Leshan/ Буддагийн зураг авах, орчин тойронтой танилцах байдлаар эхэлнэ. Энэхүү хөшөө нь Сычуан мужийн Лөшан хотын зүүн хэсэгт байрладаг бөгөөд Мин /Min/, Чин И /Qingyi/болон Даду /Dadu/ голын сав газрыг хамарсан гурван голын нэгдэл хэсэгт оршдог. Энэхүү Буддагийн хөшөө нь Лөшан хотыг улам үзэсгэлэнтэй болгодгийн дээр жуулчдын очиж үзэх дуртай газрын нэг юм. Дэлхий дээрх чулуун сийлбэрийн аргаар бүтээсэн хамгийн том Буддагийн хөшөө рүү очсоны дараа Эмэй уул /Emei mountain/ руу явна. Ингэхийн тулд Лэйдунпин /Leidongping/ орж автобусанд суугаад ойролцоогоор 3 цаг явна. /78.8 км/ Уулын орой дээр гарсны дараа Алтан Оргил /Golden Summit/ Хуацан сүмд зочилно /Huacang temple/. Энэ шөнө та уулын орой дээр байрлах Эмэйшан Жиндин /Emeishan Jinding/ нэртэй буудалд амарна. /Өглөө, өдөр/

3 өдөр: Ченду, Эмэй уул – Шиан хот 6 сарын 26 plane2

Таныг энэ өдөр өглөө эртлэн босохыг зөвлөж байна. Учир нь Эмэй уулын орой дээрээс наран мандахыг харж, үзэсгэлэнт сайхан байгалийг мэдэрч, хамгийн гол нь Эмэй уулын Дөрвөн Гайхамшиг гэж нэрлэгддэг бүхнийг өөрийн нүдээр үзэхийг санал болгож байна. Энэ Дөрвөн гайхамшигт Наран мандах, Далай дээрх үүл манан, Буддизмын үнэн олон сүсэгтний итгэж биширдэг Үүрийн туяа, Ариун гэрэл хэмээн нандигнан эрхэмлэн шүтдэг байгалийн үзэсгэлэн ордог байна. Үүний дараа та автобусанд сууж, уулын бэл рүү бууна. Тэндээсээ Ченду руу буцна. Чендугээс Панда хулсны баавгайн үндэсний төв рүү 1 цаг гаруй яваад хүрнэ. Энэ төв нь хулсны баавгай Пандаг үржүүлж, хамгаалж, судалж байдаг дэлхий дээрх хамгийн том төв биологийн цэнгэлдэх хүрээлэн юм. Үүний дараа та оройн 20:05 цагт хөөрөх Шиан хотыг зорих нислэгээр ниснэ. /Терминамл 2/ Ойролцоогоор 1 цаг гаруй ниссэний дараа Шиан хотын нисэх онгоцны буудалд 21:15 газардана. Эндээс орон нутгийн хөтөч биднийг тосож авна. Бага зэрэг амарсаны дараа Мусалман хүмүүсийн амьдардаг хорооллоор /Muslim Quarter/ салхинд алхаж, нутгийн Хуи ястан /Hui people/-тай уулзаж, нутгийн иргэдийн гараар тарьж ургуулсан халуун орныг санагдуулам гайхалтай сайхан цэцэгт хүрээлэнгээр нь зочилж, цэцгийн давташгүй олон сайхан зураг авах боломжтой. Орой нь буудалд орж амарна. /Өглөө, өдөр/

 

4 өдөр: Шиан хот 6 сарын 27

Өнөөдөр та өглөөний цайны дараа орон нутгийн хөтөч ирж биднийг авна. Ингээд Дэлхийн Найман гайхамшгийн нэг болсон Терракоттагийн цогтой армийн /Terracotta Warriors/ олдворыг үзэхээр явна. Чин гүрний үеийн хүчирхэг армийн цэрэг эрсийн сүр жавхааг харуулсан жинхэнэ бодит хүний хэмжээгээр эгнээ байр эзлүүлэн жагсааж байрлуулсан асар их тооны цэргүүдийн баримал хадгалагдан буй 2000 жилийн тэртээ түүх өгүүлэх өвөрмөц газар юм. Үүний дараа Банпо Музей /BanPo Museum/ -д зочилно. Энэ музейд Шинэ чулуун зэвсгийн үед хамаарах хамгийн сүүлчийн хүмүүс /Neolithic people/ нэгэн тосгоныг 6000 жилийн өмнө барьж байгуулсан талаарх түүхийг мэдэх боломжтой. Энд зочилсон та эртний тосгоноос үлдсэн 40 байшин, 200 гаруй зоорь, 6 шатаах зуух /тоосго мэтийг шатаах/ зэргийг харж, эртний цаг хугацаа руу бага ч болов аялах юм. Орой нь буудалдаа амарна. /Өглөө, өдөр/

 

5 өдөр: Шиан хот - Бээжин 6 сарын 28 plane2

Буудалдаа өглөөний цай эрт уусны дараа хөтөч ирж авна. Эхлээд Big Wild Goose Pagoda нэртэй сүм /суварга/ -д зочилно. Энэ нь их өвөрмөц, гайхамшигтай барилгад зүй ёсоор тооцогддог юм байна. Магадгүй Шиан хотод үлдсэн хамгийн төгс, хамгийн гоё байгууламж ч байж болзошгүй юм. Ингээд Бээжин хотыг зорин 12:00 цагаас Шиан хотын нисэх буудал дээрээс хөөрөх тул та шууд онгоцны буудал руу 10:00 цагт явна. /Терминал 3/ Ойролцоогоор 2 цаг шахам ниссэний дараа 13:55 цагт Бээжин хотын Капитал олон улсын нисэх буудалд газардана. Эндээсээ зочид буудал руу явна.

7 өдөр: Бээжин - Улаанбаатар 6 сарын 29 plane2

Өглөө эрт цайгаа уугаад өрөөгөө хүлээлгэж өгнө. Бид өглөөний 09:30 цагт Капитал нисэх буудал дээрээс хөөрөх тул онгоцны буудалд 07:30 цагт рсэн байх шаардлагатай. Бидний нислэг 11:40 цагт Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсанаар таны адал явдал дүүрэн аялал өндөрлөнө.

 

Аялалын нэмэлт мэдээлэл:

Сичуан мужийн нийслэл Чендү хот: Хятад улсын Баруун өмнөд хэсэгт оршдог. 4784 хавтгай дөрвөлжин км нутгийг эзэлдэг, 14 сая хүн амтай, Хятад улсад 4 дүгээрт ордог том хот. /2010 оны байдлаар/

  • Ченду хот нь Тиан Фу Зи Гуо буюу /Tian Fu Zhi Guo/ “Тэнгэрийн орон” нэртэй дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид олноор очдог, түүхэн дурсгалт сайхан газар юм.
  • Дэлхийн 10 том Буддагийн хөшөөний нэг болох Лөшаны хөшөөг үзэх
  • Мин, Чин И, Даду голын бэлчир, байгалийн үзэсгэлэнт сайхан газарт зураг авах
  • Эмэй уулын хөндий болон уулын орой дээрээс наран мандахыг харах, зураг авах алтан боломж, Алтан оргилын хажууханд байрлах уулын орой дээрх зочид буудалд саатан морилох
  • Хулсны аавгай Пандаг үржүүлж, хамгаалж, судалж байдаг дэлхий дээрх хамгийн төв биологийн цэнгэлдэх хүрээлэнгээр зочилж, ховор амьтны гэрэл зургийг буулгах боломж

Шиан хот: Шанси мужийн нийслэл хот. Хятад улс дахь хамгийн эртний хотуудын нэг. 3100 гаруй жилийн түүхтэй, 3854 хавтгай дөрвөлжин км нутагтай, 8 сая гаруй хүн амтай /2010 оны байдлаар/

Та энэ хотын жуулчдын заавал үзэх ёстой газруудаар аялана. Үүнд:

  • Хятад улсын Мусалман шашинтны хороолол /Muslim Quarter/
  • Аугаа сүм /Great Mosque/
  • Дэлхийн Найман гайхамшгийн нэг болох Терракоттагийн армийн цэргүүдийн олдвор /Terracotta Wariors/ зэргийг үзэх болно.

 

Чиглэл

Улаанбаатар– Бээжин – Чендү – Шиан – Бээжин –

Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд
• Дэлхийн 10 том Буддагийн хөшөөний нэг болох
Лөшаны хөшөө
• Мин, Чин И, Даду голын бэлчир, байгалийн
үзэсгэлэнт сайхан газар
• Эмэй уулын хөндий
• Хулсны баавгай Пандагийн цэцэрлэгт хүрээлэн
• Дэлхийн гайхамшигт өвүүдийн нэг болох
Терракоттагийн армийн цэргүүдийн олдвор
Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд



10-с дээш хүн 1500 тн

 

Үргэлжлэх хугацаа

6 өдөр/5 шөнө:

• 5 шөнө 3 одтой зочид буудалд

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Онгоцны билет
• Зочид буудал
• Өглөө, өдрийн хоол
• Үзвэр үйлчилгээ, замын такс
• Орон нутгийн хөтөч
• Тээврийн хэрэгсэл
• Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй
• Оройн хоол
• Аялагчийн хувийн зардал
• Аялалын хөтөлбөрт дурьдсанаас бусад зардал
• Орон нутгийн хөтөч, жолоочийн гар цайлгах мөнгө
• Нэмэлт үзвэр үйлчилгээний зардал
• Зочид буудлын өрөөнд нэг хүн дангаар орох зөрүү

 

21

22

25

24

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn