Эрээн Бээжин

Аялагч та, манай улсын түүхэн хөрш, хүн төрөлхтний нийт хүн амын 20 шахам хувийг эзэлж, бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн гайхамшгийг бүтээж буй Хятад улсын нийслэл Бээжин хотоор аялж байна.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр 1: Улаанбаатар – Эрээн

Энэ өдөр та Улаанбаатар хотын олон улсын галт тэрэгний буудлаас 20 цагт Эрээн хотыг чиглэн хөдөлнө. Энэ шөнө галт тэргэнд хононо.

Өдөр 2: Эрээн – Бээжин

Эрээн хотоос Бээжин хотын чиглэлд 14 цагт хөөрч, ойролцоогоор 50 гаруй минут ниссэний дараа 14:55 цагт Капитал олон улсын нисэх буудалд газардана. Эндээсээ зочид буудалд бүртгүүлж ороод, амарч болно. Үдээс хойш Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэн, Усан Шоо, Шувууны үүр цогцолборыг үзэж, дурсгалын зургаа авахуулна. /Оройн хоол/

Өдөр 3: Бээжин

Бээжин хотоор хийх гурван өдрийн аялал маань эхэлнэ. Алдарт Цагаан хэрэм рүү явж, эртний Мин Гүрний үеийн хаад, хатдын бунханд зочилно. Орой нь та өөрийн сонголтоор Уран гимнастикийн үзүүлбэрийг сонирхох боломжтой. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 4: Бээжин

Тиан-ан-мэний талбайгаар орж, дурсгалын зургаа авахуулна. Хориотой хотоор зугаалж, Диваажингийн сүм, Зуны ордонд зочилно. Орой нь та өөрийн сонголтоор Кун Фу-н тоглолт үзэх боломжтой. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 5: Бээжин – Эрээн

Буудалд өглөөний цай уусны дараа Эрээн хотыг чиглэн ниснэ. Нислэг 13:40 цагт хөөрч, 15:00 цагт Эрээн хотод газардана. Буудалд байрлаж, амарна. Үдээс та өөрийн дураар Эрээн хотыг үзэж сонирхоно. /Өглөө, өдрийн хоол/

Өдөр 6: Эрээн

Энэ өдөр чөлөөт өдөр тул машин, хөтчөөр үйлчлэхгүй.

Өдөр 7: Эрээн – Улаанбаатар

Энэ өдөр та Эрээн хотоос 17 цагт Улаанбаатарыг чиглэн тохилог галт тэргээр зорчино. Энэ шөнө галт тэргэндээ хононо.

Өдөр 8: Улаанбаатар

Улаанбаатар хотод өглөөний 10:35 цагт ирснээр таны дурсамжит сайхан аялал өндөрлөнө.


 

Чиглэл

Улаанбаатар-Эрээн-Бээжин-Эрээн-Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд

• Азийн хөгжлийн хот Бээжин
• Цагаан Хэрэм, Мин гүрний үеийн хаад хатдын бунхан
• Тян –ан-мэн ий талбай
• Хориотой хот, Лама сүм, Зуны Ордон
• Усан Шоо болон Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн
• Дэлхийд алдартай усны ертөнц, амьтдын хүрээлэн

 

Аялалын үнэ

Group size

Price / Per Person

3-5 хүн 750 $
8 хүн
10 хүн

 

Үргэлжлэх хугацаа

8 өдөр/7шөнө:

• 3 шөнө 3 одтой зочид буудалд
• 4 шөнө унтлаганы автобус, шөнийн галт тэрэг

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон галт тэрэг, автобусны тийз, 
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
•Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

china

cheju7

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn