Бээжин хотын аялал 3 өдөр

Аялагч Та, манай улсын түүхэн хөрш, хүн төрөлхтний нийт хүн амын 20 шахам хувийг эзэлж, бүтээн байгуулалт, үсрэнгүй хөгжлийн гайхамшгийг бүтээж буй Хятад улсын нийслэл Бээжин хотоор аялаж байна.


booking

Аялалын хөтөлбөр:

 

1 өдөр: Улаанбаатар - Бээжин

Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Бээжин хотыг зорин, 06:20 цагт хөөрч, ойролцоогоор 2 цаг ниссэний дараа буюу өглөөний 08:20 цагт Капитал олон улсын нисэх буудалд газардана. Тухайн өдрөө Фэнтай дүүргийн баруун өмнө хэсэгт байрлах Дэлхийн паркаар зочилж, дэлхийн 50 гаруй орноос бүрдсэн байгалийн үзэсгэлэн болоод хүний гараар бүтсэн 100 гаруй гайхамшгийн жижигрүүлсэн хувилбарыг үзэх болно. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

2 өдөр: Бээжин

Өглөөний цайны дараа Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр" болон "Усан шоо" цогцолборыг харж, зургаа авахуулах боломжтой. Өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн томд тооцогдох хотын төв талбай "Тян-ан-мэн" -ээр явж зургаа татуулна. Дараа нь 700 жилийн түүхтэй, хамгийн эртний худалдааны гол төв болох алдарт Ван-Фү-Жин худалдааны гудамжаар зугаална. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

3 өдөр: Бээжин – Улаанбаатар

Өглөө буудалдаа цай уусны дараа дэлхийд алдартай Бээжингийн амьтдын хүрээлэн, усны ертөнцийг үзэж сонирхоно /Beijing Zoo and Aquarium/. Ингээд оройн 19:30 цагт Капитал нисэх онгоцны буудал руу явна. Эндээс 22:25 цагт эх орны зүг хүлгийн жолоо зална. Ингээд Улаанбаатар хотын Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд бууснаар таны аялал өндөрлөнө. /Өглөө, өдөр, оройн хоол/

 

Чиглэл

Улаанбаатар, Бээжин, Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд

• Азийн хөгжлийн хот-Бээжин
• "Тян-ан-мэн" талбай
• Дэлхийн гайхамшгуудын жижигрүүлсэн хувилбарын парк
• Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэн Усан Шоо болон Шувууны үүр
• Дэлхийд алдартай амьтдын хүрээлэн, усны ертөнц

 

Аялалын үнэ


Хүний тоо

Үнэ / нэг хүнд

3-5 хүн  
6-10 хүн  
11-15 хүн  
Үргэлжлэн хугацаа

3 өдөр/2 шөнө:

• 2 шөнө 3 одтой зочид буудал

 Газрын зураг

Immagine non trovata

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон нисэх буудлын таксууд
• Газрын тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Нисэх буудлаас угтаж, үдэх үйлчилгээ
• Аялалын талаарх мэдээлэл

 

 Аялалын үнэнд ороогүй

• "Аялалын зардалд багтсан зүйлс" - ээс бусад нэмэлт үйлчилгээний зардал
• Хувийн хэрэглээний зардал
• Сонголтоор үзэх үзвэрийн төлбөр

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn