NBA спорт аялал

Энэ аялалаар та Хятад улсын эртний нийслэл үзэсгэлэнт Шанхай хот, өнөөгийн нийслэл Бээжин хотоор аялана. Шанхай хотод төдийгүй хятад улсад уран барилга, архитектурын сонгодог шийдэл болон гайхуулж байдаг Дорны сувд нэртэй телевиз, радиогийн 468 метр цамхагт гарч үзнэ. Мөн эртний дурсгалт Пипл’с скүэр жуулчдад зориулсан өргөн чөлөө бүхий том гудамжаар аялж, Юуюань цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, олон сайхан дурсамжит зураг авахуулж, дорнын соёл урлагийг илтгэх бэлэг дурсгалын зүйлс худалдаж авах, хүссэн үгээ сувдан дээр сийлүүлж авах боломжтой юм. Мөн энэ аялалын бас нэгэн онцлог нь дэлхийд алдартай сагсан бөмбөгийн багууд болох Лос Анжелес Клипперс болон Маяами Хит багуудын сонирхолтой тоглолыг үзэхэд оршино. 


booking

Аялалын хөтөлбөр:

 

1 өдөр: /10 сарын 12/ Улаанбаатар – Бээжин – Шанхай

Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Бээжин хотыг зорин нисч ойролцоогоор 2 цаг ниссэний дараа Капитал олон улсын нисэх буудалд бууна. Шанхай хотыг зорин хурдан галт тэргээр 5 цаг явсны эцэст Шанхай хотын галт тэрэгний буудалд бууна. Ачаа тээшээ аваад, буудалдаа ирж амарна. /Өглөө, өдөр, оройн хоол/ 

2 өдөр: /10 сарын 13/ Шанхай – Пиплс скүэр /People’s square/

Энэ өдөр Пипл’с скүэр /People’s square/ хэмээх Шанхай хотын зүрхэнд оршдог, урлагийн тоглолт байнга болж байдаг, эртний орд харш, музейг үзэхийн зэрэгцээ худалдаа наймаа хийх боломжтой. Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна. /Өглөө, өдөр, оройн хоол/

3 өдөр: /10 сарын 14/ Шанхай – Юуюань цэцэрлэг /Yuyuan Garden/ 

Өглөөний цайгаа буудалдаа уусны дараа 2, 10 дугаар чиглэлийн метрогоор зорчиж, Шанхай хотын алдартай Юуюань цэцэрлэгт хүрээлэнд очино. Энд ирснээр та цэвэр цэмцгэр орчныг мэдэрч, далайн эргийн хотын уур амьсгал, хүн ардын амьдралтай ойр танилцах боломжтой. Мөн Дорнын орны эртний барилга байгууламж, сүм хийд, тохижилт, цэцэрлэгт хүрээлэнг үзэж, алтан загас, яст мэлхий, нугас зэрэг амьтад зэрэгцэн оршдог үлгэрийн мэт цөөрмийн амьдралыг нүдээр харна. Худалдаа наймаа хийх бүрэн боломжтой.

Oriental Pearl Tower алдартай телевиз, радиогийн цамхаг

Замд таарах төрөл бүрийн хоолны газраас дуртай хоолоо та өөрөө сонгож идэх боломжтой. Ингээд аялал маань цааш үргэлжилж, Шанхайд төдийгүй Хятад улсад барилга архитектурын сонгодог шийдэл болсноороо алдартай, 468 метр өндөр Дорнын сувд буюу Oriental Pearl Tower хэмээх телевиз радиогийн өндөр цамхагт гарч үзнэ. Хүсвэл та, өдрийн хоолоо цамхгийн зоогийн газарт зооглож болно. Үдээс хойш ФуЁоу /Fuyou road/ гудамжаар явж, брэнд дэлгүүрээр орж, хүсвэл худалдаа хийх боломжийг танд олгож байна. Оройн хоолоо идээд буудалдаа ирж амарна. Маргааш Бээжин явах тул та эрт амарч, ачаа тээшээ бэлдэнэ үү. /Өглөө, оройн хоол/

NBA алдарт багуудын тоглолт: 19 цагаас 

Тус тоглолт нь “Mercedes-Benz Arena, aka Shanghai Arena” хэмээх хаягтай Пудон Экспо Өргөн чөлөө нэртэй цэнгэлдэх хүрээлэнд болно.

4 өдөр: /10 сарын 15/ Шанхай – Бээжин

Өглөө эрт буудлаа хүлээлгэж өгөөд Шанхай хотын гал тэрэгний буудлаас хөдөлж, 5 цаг явсны дараа Бээжинд ирнэ. Орой буудалдаа ирж амарна. /Өглөө, өдөр, оройн хоол/

5 өдөр: /10 сарын 16/ Бээжин - Улаанбаатар

Капитал олон улсын нисэх онгоцны буудлаас эх орноо зорин 2 цаг ниссэний дараа Чингис хаан нисэх онгоцны буудалд бууснаар та бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөх болно.


Чиглэл

Улаанбаатар-Бээжин-Шанхай-Бээжин-Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд
• Азийн хөгжлийн хот Бээжин, Шанхай
• Дорнын сувд цамхаг
• People's square буюу Ард түмний талбай
• Юуюань цэцэрлэг
• NBA-ийн алдартай багуудын тоглолт
Аялалын үнэ

Group size

Price / Per Person

3-5 pax
6-10 pax  
11-15 pax 890 $ 
Үргэлжлэн хугацаа

5 өдөр/5 шөнө:

• 5 шөнө 3 одтой зочид буудал

 Газрын зураг

Immagine non trovata

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон нисэх буудлын таксууд
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Аялалын талаарх мэдээлэл
• Цэвэр ус

 

 Аялалын үнэнд ороогүй

• "Аялалын зардалд багтсан зүйлс" - ээс бусад нэмэлт үйлчилгээний зардал
• Хувийн хэрэглээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний нэмэлт зардал
• LA Clippers болон Miami Heat багуудын тоглолтын тасалбар

 

Жич: LA Clippers болон Miami Heat багуудын тоглолтын тасалбар аялалын зардалд багтаагүй бөгөөд тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 50,000-1,300,000₮ ийн үнэтэй байгаа тул та манайхаар дамжуулан тасалбараа урьдчилан авах боломжтой.

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn