Хонгконг, Макао, Бээжин

Энэ аялалаар та Азийн барын нэг Хонг Конг улсын өвөрмөц онцлог, жуулчдыг зүй ёсоор татдаг Пик Парк, гайхамшигт төв талбай, оддын гол гудамж зэрэг дэлхийд алдартай олон сайхан газруудыг үзэж сонирхох болно. Эх газрын аялагч та Хонг Конгоос Дорнын сувд Макао орох замдаа хөлөг онгоцоор зорчин, далайг гаталж, торгон элс эмжсэн үзэсгэлэнт эрэг дээр амрах боломжтой юм. Түүнчлэн далайн хоолоор зоог барьж, дэлхийд 7 дугаар байранд бичигддэг Уолт Диснейн гайхамшигт ертөнцөөр зочилж, олон сайхан дурсамжит аялалын эзэн болох юм.


booking

Аялалын хөтөлбөр:

1 өдөр: Улаанбаатар - Бээжин plane2

Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Бээжин хотыг зорин, ойролцоогоор 2 цаг ниссэний дараа Капитал олон улсын нисэх буудалд газардана. Тухайн өдрөө Фэнтай дүүргийн баруун өмнө хэсэгт байрлах Дэлхийн паркаар зочилж, дэлхийн 50 гаруй орноос бүрдсэн байгалийн үзэсгэлэн болоод хүний гараар бүтсэн 100 гаруй гайхамшгийн жижигрүүлсэн хувилбарыг үзэх болно.

 

2 өдөр: Бээжин – Хонг Конг plane2

Бээжингээс Хонг Конгийн чиглэлд нисч, Хил, гааль нэвтэрсний дараа Хонг Конгийн Алтан Лянхуа талбай, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно. Орой нь өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно. Хөлөг онгоцоор аяласны дараа зочид буудалдаа ирж, алжаал тайлна.

 

3 өдөр: Хонг Конг – Макао – Хонг Конг

Өглөөний цайны дараа Хонг Конг хотын боомт руу очиж, хөлөг онгоцоор Хятадын Өмнөд тэнгисийг гатлан Макаог чиглэн явна. Нэг цаг гаруй аяласны дараа хил гааль нэвтэрсний дараа Макаогийн билэг тэмдэг болсон 400 гаруй жилийн түүхтэй Гэгээн Поолын сүмийн хана, Цэцэгт Лянхуа хэмээх дурсгалын талбайгаар зочилно. Макао нь Португалийн колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны бас сүүлчийн колони улс гэдгээрээ өвөрмөц. Тийм учраас колончлолын үеийн соёл, урлагийг илтгэх барилга байгууламж ихтэй. 1999 онд БНХАУ-ын захиргаанд шилжсэн түүхтэй. Дэлхийд гайхамшигт тооцогддог, жуулчдын очих дуртай цогцолбор “Загасчны зогсоол”-д бууж орчныг сонирхоно. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай зугаа цэнгэлийн газар Макаогийн Венецийн Казино цогцолборт зочилж, Казинод нь азаа үзэх боломжтой. Хонг Конг-д буцаж ирээд өдрийн алжаалаа тайлж, буудалдаа амарна.

 

4 өдөр: Хонг Конг

Лантау арал дээр сүндэрлэх, дэлхийд 7 дугаар байранд ордог Диснейн гайхамшигт ертөнцөөр зочлох бүтэн өдрийн аялал маань эхэлнэ. Ирсэн зочдыг угтах Мэйн Стритээр орж, хосгүй олон гайхамшигт тоглоомуудаар тоглож, үлгэрийн баатруудтай цуг зургаа авахуулах боломжтой. Уг соёл амралтын хүрээлэнг Хонг Конгийн засгийн газар 2006 онд 230 гаруй тэрбум Хонг Конг долларын хөрөнгө оруулалтаар босгосон байна. Бүтэн өдрийн турш алжаалаа тайлсан аялагч та буудалдаа ирж амарна.

 

5 өдөр: Хонг Конг – Бээжин plane2

Өглөөний цайны дараа нисэх буудал явна. Хонг Конгоос Бээжингийн чиглэлд ниснэ. Энэ өдөр Зуны Олимпын XXIX их наадмын төв цэнгэлдэх хүрээлэн "Шувууны үүр" болон "Усан шоо" цогцолборыг харж, зургаа авахуулах боломжтой. Өдрийн хоолны дараа дэлхийн хамгийн томд тооцогдох хотын төв талбай "Тян-ан-мэн" -ээр явж зургаа татуулна. Дараа нь 700 жилийн түүхтэй, хамгийн эртний худалдааны гол төв болох алдарт Ван-Фү-Жин гудамжаар зугаална. Орой нь аялалын хаалтанд зориулж, Бээжин нугасаар зоог барина.

 

6 өдөр: Бээжин - УБ plane2

Өглөөний цайны дараа Бээжингийн олон улсын нисэх буудал руу явна. Улаанбаатарын чиглэлд 2 цаг ниссэний дараа Буянт -Ухаа дахь "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууснаар манай аялал өндөрлөнө.


 

Чиглэл

Улаанбаатар-Бээжин – Хонг Конг-Макао-Бээжин-
Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд
• Хятадын өмнөд тэнгис
• Дэлхийн соёлын өвд бүртгэсэн түүхэн дурсгалт төв
талбай, Гэгээн Полын сүмийн хана
• Азийн бар Хонг Конг хот
• Макао хотын аялал
• Хак Са далайн эргийн наран шарлагын газар
• Макао-казино

Сонголтоор Диснейлэндийн гайхамшигт ертөнцөөр аялах боломжтой.

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / нэг хүнд

2 хүн
 
4-10 хүн
 
11-ээс дээш
 
Үргэлжлэх хугацаа

6 өдөр/5 шөнө:

• 5 шөнө зочид буудалд байрлана.

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон
• Нислэгийн энгийн зэрэглэлийн тийз болон
нисэх буудлын таксууд
• Зочид буудлын энгийн өрөөнд хоёр хүн орох зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Жуулчны автобус, хөлөг онгоц
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

hk-mac6

hk-mac7

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn