Далайн эрэг дээр шинэ оноо угтацгаая

Та энэ аялалаар Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв Бангкок хот болон далайн эргийн Ко Самуэ арлаар  зочилж, эргийн торгон элсэн дээр алжаал ядаргаагаа тайлж, амрахаас гадна далайн эрэг дээр 2014 оныг хэзээ ч мартагдахааргүй дурсамж дүүрэн утгах болно. Мөн Вьетнамын нийслэл Ханой хотын аялалаар Вьетнамын үндэсний баатар Хошимины Бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг үзэж сонирхоно. Дэлхийд Вьетнамын нэрийн хуудас нь болсон 1000 гаруй жилийн түүхтэй, усан дээрх 1,25 м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан "Чуа Мот Кот" хэмээх буддын сүмд зочилно.
Дэлхийн байгалийн 7 гайхмашгийн нэг Халон Бэйд зочилж, Glory Cruises нэрт аялалын хөлөг онгоцоор аялаж далай дээрх зочид буудалд байрлах болно.


booking

Аялалын хөтөлбөр:

1 өдөр: /12-22/ Улаанбаатар – Банкок plane2

Улаанбаатараас Тайлнадын Вант улсын нийслэл Бангкок хотыг зорин ниснэ. Нислэг 5 цаг үргэлжилж Бангкокын олон улсын нисэх буудалд газардана. Бангкок хоттой танилцах чөлөөт өдөр.

2 өдөр: /12-23/ Банкок-Ханой, Вьетнам   plane2

Бангкок хотоос Вьетнам улсын нийслэл Ханой хотыг зорин ниснэ. Нислэг 1 цаг 40 минут үргэлжилнэ. Ханой хотын төвд орших Сэлэмт нуурын эрэг дээр орших Golden Rice зочид буудалд байрлана. /Өглөөний цай/

3 өдөр: /12-24/ Ханой хотын аялал

Өглөөний цайны дараагаар Ханой хотын аялал эхэлнэ. Ханой хотын төв талбайгаар явж, Вьетнамын үндэсний баатар Хошимины Бунхан болон амьдралынхаа сүүлийн жилүүдэд амьдарч байсан байр, Ерөнхийлөгчийн ордон зэргийг харна. Мөн дэлхийд Вьетнамын нэрийн хуудас нь болсон 1000 гаруй жилийн түүхтэй, усан дээрх 1,25 м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан "Чуа Мот Кот" хэмээх буддын сүмд зочилно.
Өдрийн хоолны дараа Ханой хотын төв цэгт байрлах "Хоан Кием" буюу "Сэлэмт нуур"-нд очиж, энэ нууранд орших "Яст мэлхийн суврага" үзэж түүний тухай сонирхолтой домгийг сонсон дурсгалын зургаа татуулна. /Өглөө, өдрийн хоол/

4 өдөр: /12-25/ Эртний нийслэл Хоа Лу аялал

Өглөөний цайны дараа буюу 08:00-08:30 цагийн хооронд аялалын автобус ирж зочид буудлаас авна. 100 км буюу 2 цаг явсаны дараа 10-р зуунд Вьетнамын эртний нийслэл байсан Хоа Лу одоогийн Нин Бин аймагт хүрэлцэн ирнэ. Орон нутгийн ресторанд өдрийн хоол зооглосны дараа эртний дурсгалууд бүхий үзэсгэлэнт агуйнуудаар зочилж, жижиг завиар аялаж орчин тойрны үзэсгэлэнт байгал, нутгийн хүмүүсийн амьдралтай танилцана. /Өглөө, өдрийн хоол/ 

5 өдөр: /12-26/ Ханой           -Ха лон бэй

Өглөөний цайны дараа буюу 08:00-08:30 цагийн хооронд Ха лон бэй рүү хөдлөх аялалын автобус ирж авна. 3,5 цаг явсны дараа дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэгд тооцогдох болсон үзэсгэлэнт Халун буланд хүрэлцэн ирнэ. Glory Cruises нэрт аялалын хөлөг онгоцонд суухад амтат ундаагаар угтах болно. Өдрийн хоолны дараа Cua Van загасчны тосгонд зочилж мөн каяак завиар зугаалж, усанд сэлэх боломжтой. Усан онгоцондоо буцаж суугаад Drum Cave агуйд зочилно. Энэ шөнө Glory Cruises хөлөг онгоц буудалд байрлана. /Өглөө, өдөр, оройн хоол/

6 өдөр: /12-27/ Ха лон бэй

Өглөөний цайны дараа Glory Cruises хөлөг онгоцот аялал Sung Sot Cave агуйгаар үргэлжилнэ. Өдрийн хооны дараа хөлөг онгоцны аялал дуусч эрэг байрлах зочид буудалдаа байрлана.

Вьетнам Улсын нийслэл Ханой хотоос Халун булан нь Ханойгоос зүүн хойш 170 км зайд орших аялал жуулчлалын онцгой бүс юм. Тусгай зориулалтын аялалын хөлөг онгоцоор "ЮНЕСКО"-оос дэлхийн өвд албан ёсоор бүртгэсэн байгалийн санаанд оромгүй гоёмсог бүтээл болсон том жижиг 1969 ширхэг хадан цохио бүхий арлуудаас бүрдэх алдарт "Халунг" булангаар 4 цаг гаруй аялана. Ингэж аялахдаа та хөлөг онгоцон дээрээ далайн хоол (seafood) зооглоно. Газар дээрх ба усан доорх био ертөнцийн хослол болсон "Халунг" булан нь 1500 орчим хавтгай дөрвөлжин км нутгийг эзэлдэг. "Халунг"-гэдэг үг нь « луу далайд бууж заларсан газар» гэсэн утгаар орчуулагддаг. /Өглөө, өдрийн хоол/

7 өдөр: /12-28/ Ха лон бэй

Энэ өдөр дэлхийн гайхамшигт өв болох Ха Лон Бэйгээр завин аялал хийж болох чөлөөт өдөр. /Өглөөний цай/

8 өдөр: /12-29/ Ха лон бэй –Ханой

Ха Лон Бэйшээс Ханой хот руу буцна. /Өглөөний цай/

9 өдөр: /12-30/ Ханой чөлөөт өдөр

Ханой хоттой биечлэн танилцах эсвэл дэлгүүрээр хэсэх чөлөөт өдөр. /Өглөөний цай/

10 өдөр: /12-31/ Ханой – Бангкок – Ко самуэ   plane2 plane2

Ханой хотоос Тайландын нийслэл Бангкок хот руу нисэж нисэх буудлаас шууд Ко Самуэ арал руу дахин ниснэ. /Өглөөний цай/

11 өдөр: /1-01/ Ко самуэ – өдрийн аялал

Ко Самуэ арал нь Тайланын эх газрын Сура Тами хоттой ойролцоо орших зүүн эргийн арал бөгөөд Пукет, Ко Чан арлуудын дараа орох Тайлнадын 3 дах том арал юм. /Өглөө, өдөр, оройн хоол/

12 өдөр: /1-02/ Ко самуэ

Далайн эрэг дээр өнгөрүүлэх амралтын чөлөөт өдөр /Өглөөний цай/

13 өдөр: /1-03/ Ко самуэ-Далайн эргийн өдөр

Далайн эрэг дээр өнгөрүүлэх амралтын чөлөөт өдөр /Өглөөний цай/

14 өдөр: /1-04/ Ко самуэ –Бангкок  plane2

Ко Самуэ арлаас Бангкок хот руу нисэж, буудалдаа байрлана.

15 өдөр: /1-05/ Банкок- Улаанбаатар  plane2

Бангкок хотоос Улаанбаатар хот руу нисэж Улаанбаатар хот дах Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар бидний энэ удаагийн дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. /өглөөний цай/

 

 

Чиглэл
Улаанбаатар, Бангкок, Ханой, Ха Лон Бэй, Бангкок, Ко Самуэ арал,Бангкок, Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд
• Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв Бангкок хот
• Алдарт Ко Самуэ арал
• Шинэ оноо далайн эрэг дээр угтах
• Вьетнамын нийслэл Ханой хот
• Дэлхийн байгалийн 7 гайхамшгийн нэг Ха Лон Бэй
Аялалын үнэ

Group size

Price / Per Person

2 хүн 2400 $
8 хүн
10 хүн

 

Үргэлжлэх хугацаа

15 өдөр/14 шөнө:

• 14 шөнө 3-4 одтой зочид буудалд

 

 Газрын зураг

 

 

 Аялалын үнэнд орсон

• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон нисэх
буудлын таксууд
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Гадаадад аялагчдын иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

 

Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд
аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт,
очих газар орны цаг агаарын
болон улс төрийн нөхцөл байдал, валютын ханш,
аялагчдын тусгай санал зэргээс шалтгаалж
хөтөлбөрт болон аялалын үнэд өөрчлөлт
гарч болно.

 

Аялал гарахаас өмнө батлагдсан аялалын
хөтөлбөрийг эрхэм аялагч та дагаж
мөрдөнө үү.

 

 Аялагчид өгөх зөвлөмж
• Тайланд улсын зарим буудалд углааш, оо, сойз
байдаггүй тул аялагч та хувийн бэлтгэлээ базаагаарай
• Тайландын мөнгөн тэмдэгт 1 батт нь Монголын
45 төгрөгтэй тэнцэнэ
• Аялагч та төөрч будлихгүй байх үүднээс группээс
салж явахгүй байхыг сануулъя
• Тайландын хааны ордонд ороход мөр, гар ил
гарсан байдалтай, богино өмд, углааштай
орохыг хориглодог учир та хувцсаа тохируулан
сонгоорой

 

 

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn