Тайланд 8 өдөр

Та энэ аялалаар Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв Бангкок хот болон далайн эргийн Чиан Май, Пукет хотоор очиж, эргийн торгон элсэн дээр алжаал ядаргаагаа тайлж, амрах болно. Тайланд улсын нийслэл Бангкок нь олон улсын жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг өвөрмөц хот юм. Эртний дурсгалт музей, хаадын ордоор зочилж, дэлхийд алдартай Тай иллэг массаж хийлгэх боломжтой. Мөн усан дээрх захыг үзэж, нутгийн уугуул оршин суугчдын аж амьдралтай маш ойроос танилцах боломжтой. Адал явдалт аялал эрэлхийлдэг хүмүүсийн хувьд энэ хотын хойд зүгээс буюу уул хадаар авирахаас аялалаа эхэлвэл үнэхээр сонирхолтой байх болно. Бангкок хотоор гурав хоног аялахад чамлалттай санагддаг гэдэг. Та Хааны ордон /Grand Palace/, Маргад бурхны сүм /Emerald Buddha/-ээр зочилж, Бангкок сувгаар завьтай зугаалж, энэ улсад ургадаг өвөрмөц модоор /taekwood house/ хийсэн байшинг сонирхож, Тайландын сонгодог бүжгийг үзнэ. Шөнийн галт тэргээр умард зүгийг чиглэн явна. Умард зүгийн сайхныг мэдрэнгээ Чиан Май /Chiang Mai/ уулархаг нутгаар хоёр өдөр аялах болно. Энэ аялалын төгсгөлд та үзэсгэлэнт далайн эрэг Пукетэд алжаал ядаргаагаа тайлж амарна.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр 1: Улаанбаатар – Бээжин  plane2

Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Бээжин хотыг зорин, ойролцоогоор 2 цаг ниссэний дараа Капитал олон улсын нисэх буудалд газардана.

Өдөр 2: Бээжин – Бангкок  plane2

Хятад улсын нийслэл Бээжин хотоос Тайландын нийслэл Бангкок хотыг зорин ниснэ.

Өдөр 3: Бангкок

Энэ өдөр та Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао праяа /Chao phraya/ мөрнөөр хөлөг онгоцоор аялаж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана.     Мөн Тайландын онц гаралт үндэсний үйлдвэрлэл болох Эрдэнэсийн чулууны дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Оройн хоолыг 76, 77 давхарт байрлах Бэйёок Скай /Baiyoke Sky/ ресторанд идэнгээ Бангкок хотыг бүхэлд нь харна. Оройн хоолны дараа шөнийн захаар явж, худалдаа наймаа хийх боломжтой. Дараа нь буудалдаа ирж амарна.  

Өдөр 4: Бангкок – Пукет  plane2

Өглөөний цайны дараа Бангкокоос Пукет хотыг чиглэн нисэхээсээ өмнө Тэнгисийн цэцэрлэгт хүрээлэн /Marine park/-с эхлэн дельфин, цагаан халим, далайн арслангийн шоу үзэж, шувууны ертөнцөөр зочлон орангутан сармагчингийн шоуг үзнэ. Дараа нь Пукетийг чиглэн ниснэ.
Энд та дэлхийд алдартай Саймэн Шоу /Simon Show/ үзэх болно. Орой нь та буудалдаа ирж амарна.    

Өдөр 5: Пукет

Пукет арал нь Тайланд Улсын баруун урд  байрладаг ба Энэтхэгийн далайн Андаманы тэнгисээр хүрээлэгдэнэ. Энэ арал нь Тайландын Пукет муж бөгөөд газар нутгийн хэмжээгээр Сингапуртай адилхан. Пукет арал нь Энэтхэг, Хятадыг холбосон худалдааны гол замд оршдог тул та худалдаа наймаа хийх боломжтой. Пукет нь Тайланд Улсын аялал жуулчлалын гол төв тул аялагч танд энэ хотыг зориулж байна. Энэ арал хойноос урагш 50 шахам км, баруунаас зүүн тийш ойролцоогоор 21 км сунаж тогтсон. Амралт сувиллын газрууд арлынхаа баруун ба зүүн эргээр гол төлөв байрлана. Та арал дээр алжаал ядаргаагаа тайлж, амрах бүрэн боломжтой. Энэ өдөр та Урлагийн цэцэрлэгт хүрээлэн /Fantasia show- -cultural theme park/ үзэх болно.

Өдөр 6: Пукет – Бангкок  plane2

Пукетэт 11 сараас 04 сар хүртэл хуурай, нартай байдаг. 1980 оноос арлын баруун эргээр элсний наран шарлагын газрууд, аялал жуулчлалын төвүүдийг (Patong,Karon, Kata г.м) олноор байгуулсан. Пукет арал нь  өвөрмөц сонин байгальтай бөгөөд  хачин содон тогтоц бүхий далайн ёроолоос урган гарсан сүрлэг хад  асга, агуй, далайн ус, давалгаа, уян зөөлөн салхи зэрэг нь энд ирсэн жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Чөлөөт өдөр. Орой нь та Бангкок руу ниснэ. Буудалдаа ирж амарна.  

Өдөр 7: Бангкок – Бээжин plane2

Өглөөний цай уусны дараа Тайландын үе үеийн хаадуудын амьдарч байсан хаадын ордон болон Хаш бурханы ­сүмээр зочлоод Бангкок хотын дундуур чимэглэн урсах Chao Phraya мөрний эргээр зураг татуулах боломжтой. Өдрийн хоолны дараа багахан чөлөөт цаг байгаа тул та худалдаа наймаа хийх боломжтой. Дараа нь  далайн эргийн Патаяа хот руу явна. Ойролцоогоор хоёр цаг гаруй явсны эцэст Патая хотод ирж, зочид буудалд бууна. Орой нь төрөл бүрийн сонирхолтой төлбөрт шөнийн шоу үзэх боломжтой. Мөн Патаяд ирэх гадныхны зугаацан чөлөөт цагаа өнгөрөөх дуртай гудамжаар зугаалах боломжтой.

Өдөр 8: Бээжин - Улаанбаатар  plane2

Аялагч та энэ өдөр далайн эрэг дээр алжаал ядаргаагаа тайлж, амарч тухлах бүрэн боломжтой. Чөлөөт өдөр. Танд энэ өдрийг тааваараа өнгөрөөх боломж олгож байна. Орой нь зочид буудалд ирж амрахаасаа өмнө шөнийн амьдралыг харуулсан Уокин Стриит /Walking street/-р зугаалж болно.

Аялагч таны дараагийн аялалд Вьетнам, Камбож, Лаос улсыг үлдээж байна.

 

Чиглэл

Улаанбаатар, Хонг Конг, Бангкок, Пукет, Бангкок, Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд
• Азийн бизнес, санхүү, соёл урлагийн төв Бангкок хот
• Хааны ордон, Маргад бурхны сүм
• Заан үржүүлгийн газар болон цахирмаа цэцгийн аж ахуй
• Тай үндэстний бүжиг наадам, таеквүүд модоор урласан байшинд зочлох
• Далайн эргийн амралт, сувиллын газар
• Дэлхийд алдартай Тай иллэг массаж
Аялалын үнэ

Group size

Price / Per Person

2 хүн
8 хүн
10 хүн

 

Үргэлжлэх хугацаа

8 өдөр/7 шөнө:

• 7 шөнө 3 одтой зочид буудалд

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон
• Хөтөлбөрт орсон нислэгийн тийз,  болон нисэх буудлын таксууд
• Газрын болон усан тээвэр
• Зочид буудлын 2 хүний  энгийн өрөөний зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал
• Аялалын талаарх мэдээлэл
• Цэвэр ус
 Аялалын үнэнд ороогүй

• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний нэмэлт зардал

 

 

Энэ аялалын хөтөлбөр нь жишиг хөтөлбөр бөгөөд аялал гарах үеийн нислэгийн хуваарийн өөрчлөлт, очих газар орны цаг агаарын болон улс төрийн нөхцөл байдал, валютын ханш, аялагчдын тусгай санал зэргээс шалтгаалж хөтөлбөрт болон аялалын үнэд өөрчлөлт гарч болно.  

Аялал гарахаас өмнө батлагдсан аялалын хөтөлбөрийг эрхэм аялагч та дагаж мөрдөнө үү.

 

 Аялагчид өгөх зөвлөмж

• Тайланд улсын зарим буудалд углааш, оо, сойз байдаггүй тул аялагч та хувийн бэлтгэлээ базаагаарай
• Тайландын мөнгөн тэмдэгт 1 батт нь Монголын 45 төгрөгтэй тэнцэнэ
• Аялагч та төөрч будлихгүй байх үүднээс группээс салж явахгүй байхыг сануулъя
• Тайландын хааны ордонд ороход мөр, гар ил гарсан байдалтай, богино өмд, углааштай орохыг хориглодог учир та хувцсаа тохируулан сонгоорой

 

 


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn