"Азийн бар хотууд" аялал-12 өдөр

Малайзын Парламентийн ордон байрлах Куала Лумпур хот соёл зан заншил, санхүү, эдийн засгийн байдлаараа улсдаа тэргүүлнэ. Дэлхийн жуулчдын хамгийн их зорчсон газруудын 6-р байрт бичигдэж байгаа хотоор та аялаж байна. Тус хотын хамгийн алдартай үзвэрүүд бол Мердака талбай, Парламентийн ордон, Петалын гудамж, Үндэсний ордон, Куала Лумпур цамхаг, Үндэсний музей зэрэг болно. Мөн Куала Лумпур хот нь 452м өндөртэй дэлхийн өндөр барилгуудад зүй ёсоор багтах Петронас ихэр цамхагийн нутаг юм. Тэнгэр баганадсан орчин үеийн барилгууд эртний түүхт сүмүүдтэй зэрэгцэн оршдог өвөрмөц сонин хот таныг хүлээж байна. Ялангуяа Энэтхэгчvvд гудамжинд амьд цэцэг хэлхэн сууж, Индонезчууд уламжлалт амттан зоогуудаа бэлдэн борлуулж, Хятадууд цайны баяр хийж, Тайландчууд шинэхэн далайн ургамал, амьтдаар шорлог хийж байгааг та нүдээр харах боломжтой.

Цэцэрлэгт хүрээлэн дундах хот нэрээр алдаршсан Сингапур хот улсыг танилцуулъя. Сингапур хот улс нь бохирын уснаас ундны цэвэр ус гарган авсан, байгалийн паркаараа дэлхийд гайхуулдаг, 50 давхар загвар орон сууцанд нь 1848 айл амьдардаг гээд магтаад байвал үг дутахаар Азийн Арслант хотоор та цааш аялана. Сингапур нь зүүн өмнө баруун талаараа Индонез, Филлипин, Тайландтай усаар хиллэдэг бөгөөд 63 арлаас бүрэлддэг бөгөөд ихэнхи аралд нь хүн амьдардаггүй нь гайхалтай. Сингапур нь дэлхийн жижиг 20 орны нэг  юм. Газар нутгийн хэмжээ нь 682,7кв.км. Сингапур бол дэлхийд хамгийн тайван, цэвэр хот. Засгийн газрын тогтоолоор олон нийтийн газар тамхи татах, зам хөндлөн гарахдаа явган хүний гарц гарам, гүүр ашиглаагүй, хогийг зориулалтын саванд хаяагүй, ариун цэврийг үл сахих, олон нийтийн газар шүлс хаях, шүгэлдэх, мөрийтэй тоглох, бохь зажилсан тохиолдолд их хэмжээний мөнгөн торгуультай байдгийг та ямагт санах хэрэгтэй.

Цаашлаад та Сингапур хотын газар нутгийн хэмжээтэй ижил Пукет буюу Тайланд улсын аялал жуулчлалын хамгин гол бүс болох үзэсгэлэнт арал дээр амарна. Алжаал ядаргаагаа тайлсан та Тайландын нийслэл Бангкок хотод ирнэ. Энд таныг 76, 77 давхарт байх зоогийн газарт барих оройн зоог, хөлөг онгоцон дээрх таатай аялал хүлээж байгаа. Мөн та шөний захаар орж, өвөрмөц сонин содон бараа бүтээгдэхүүнээс худалдан авах боломжтой.

Бангкок хотоос Макао хот руу очсоноор та Португалийн колонийн үеийн түүх дурсгал өгүлэх талбай, сүмд зочлох болно. Хамгийн гол нь аялагч та Венецийн казинод орж тоглох, азаа үзэх маш ховор бөгөөд мартагдашгүй агшны эзэн болох гэж байгаа юм. Эндээсээ та түм түжигнэж, бум бужигнасан Хонк Конг хот руу хөлөг онгоцоор явж, аяны жолоо өөрчилнө. Энэ хотод та мөн жилийн 4 улирал хямдралтай байдаг брэнд барааны дэлгүүрүүдээр ханатлаа орж, хүссэн бараа бүтээгдэхүүн авах боломжтой.
booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр 1: Улаанбаатар-Хонгконг-Куала Лумпур (Малайз)

Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Азийн бар Хонгконг хотыг зорин ниснэ. Хонгконгийн нисэх онгоцны буудлаас Куала Лумпур хотыг зорин ниснэ.

Өдөр 2: Куала Лумпур (Малайз)

Мердака талбай, Парламентийн ордон, Петалын гудамж, Үндэсний ордон, Куала Лумпур цамхаг, Үндэсний музей зэргээр зочлох боломжтой. Мөн та 452м өндөртэй дэлхийн өндөр барилгуудад зүй ёсоор багтах Петронас ихэр цамхаг дээрээс хүний гараар бүтээгдсэн гайхамшгуудыг тольдох болно. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 3: Куала Лумпур- Сингапур

Өглөөний цайны дараа Куала Лумпур хотоос Азийн бар Сингапур улсыг зорин ниснэ. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 4: Сингапур-Пукет 

Өглөөний цайны дараа Сингапурын нисэх онгоцны буудал руу явна. Пукет арлыг зорин ниснэ. Пукет арал нь Тайланд Улсын баруун урд  байрладаг ба Энэтхэгийн далайн Андаманы тэнгисээр хүрээлэгдэнэ. Энэ арал нь Тайландын Пукет муж бөгөөд газар нутгийн хэмжээгээр Сингапуртай адилхан. Пукет арал нь Энэтхэг, Хятадыг холбосон худалдааны гол замд оршдог тул та худалдаа наймаа хийх боломжтой. Пукет нь Тайланд Улсын аялал жуулчлалын гол төв тул аялагч танд энэ хотыг зориулж байна. Энэ арал хойноос урагш 50 шахам км, баруунаас зүүн тийш ойролцоогоор 21 км сунаж тогтсон. Амралт сувиллын газрууд арлынхаа баруун ба зүүн эргээр гол төлөв байрлана. Та арал дээр алжаал ядаргаагаа тайлж, амрах бүрэн боломжтой. /өглөө, өдөр, оройн хоол/ 

Өдөр 5-6: Пукет  

Далайн эрэг дээрх амралтын өдөр. Далайн эрэг дээр цэвэр жимсний коктейл шимж уунгаа далайн хүчит давалгааг ажиж алжаалаа тайлах болно. Мөн хүсвэл далайн мотоциклоор аялаж, далай дээр шүхрээр буух адал явдал таныг хүлээж байна. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 7: Пукет - Бангкок

Пукетэт 11 сараас 04 сар хүртэл хуурай, нартай байдаг. 1980 оноос арлын баруун эргээр элсний наран шарлагын газрууд, аялал жуулчлалын төвүүдийг (Patong,Karon, Kata г.м) олноор байгуулсан. Пукет арал нь  өвөрмөц сонин байгальтай бөгөөд  хачин содон тогтоц бүхий далайн ёроолоос урган гарсан сүрлэг хад  асга, агуй, далайн ус, давалгаа, уян зөөлөн салхи зэрэг нь энд ирсэн жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Чөлөөт өдөр. /өглөө, өдөр, оройн хоол/ Орой нь Бангкок руу ниснэ.

Өдөр 8: Бангкок  

Тайландын нийслэл Бангкок хотыг чимэглэн урсах Чао праяа /Chao phraya/ мөрнөөр хөлөг онгоцоор аялаж, усан дээр амьдардаг ард иргэдийн амьдрал, зан үйлтэй танилцана.     Мөн Тайландын онц гаралт үндэсний үйлдвэрлэл болох Эрдэнэсийн чулууны дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Оройн хоолыг 76, 77 давхарт байрлах Бэйёок Скай /Baiyoke Sky/ ресторанд идэнгээ Бангкок хотыг бүхэлд нь харна. Оройн хоолны дараа шөнийн захаар явж, худалдаа наймаа хийх боломжтой. Дараа нь буудалдаа ирж амарна.  /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 9: Бангкок – Макао

Өглөөний цайны дараа Хятадын Өмнөд тэнгисийг гатлан Макаог чиглэн ниснэ. Хил гааль нэвтэрсний дараа Макаогийн билэг тэмдэг болсон 400 гаруй жилийн түүхтэй Гэгээн Поолын сүмийн хана, Цэцэгт Лянхуа хэмээх дурсгалын талбайгаар зочилно. Макао нь Португалийн колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны бас сүүлчийн колони улс гэдгээрээ өвөрмөц. Тийм учраас колончлолын үеийн соёл, урлагийг илтгэх барилга байгууламж ихтэй. 1999 онд БНХАУ-ын захиргаанд шилжсэн түүхтэй. Дэлхийд гайхамшигт тооцогддог, жуулчдын очих дуртай цогцолбор “Загасчны зогсоол”-д бууж орчныг сонирхоно. Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай зугаа цэнгэлийн газар Макаогийн Венецийн Казино цогцолборт зочилж, Казинод нь азаа үзэх боломжтой. Хонг Конг-д буцаж ирээд өдрийн алжаалаа тайлж, буудалдаа амарна. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 10: Макао

Дорнын Лас Вегас болох Макаод өнгөрөөх чөлөөт өдөр. /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 11: Макао -Хонгконг

Өглөөний цайны дараа Макаогоос Хонгконг руу усан онгоцоор цаг гаруй  аялан  хүрч Хонгк хотын аялал эхэлнэ. Алдарт Алтан Лянхуа талбай, Үзэсгэлэн Яармагийн төвийг үзэж, "Пик Парк" өндөрлөг дээрээс Дорнын сувд – Хонг Конг хотыг харна. Оддын төв гудамжаар аялахдаа Кун Фу-ийн их мастер Брус Ли-н хөшөө, Жэки Чан, Жэт Ли зэрэг алдарт дуучин, жүжигчдийн гарын хээ, Кино наадмын шагналын баримлыг сонирхоно. . /өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 12: Хонгконг- Улаанбаатар

Хонг Конг хотын олон улсын нисэх буудлаас Улаанбаатар хотыг зорин нисэх болно. Ингээд Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар таны дурсамж дүүрэн сайхан аялал өндөрлөх болно./өглөө, өдрийн хоол/


 

 

Чиглэл

Улаанбаатар-Хонгконг- Куала Лумпур- Сингапур-
Бангкок-Пукет-Макао-Хонгконг-
Улаанбаатар

 

Гол үзэх зүйлүүд

• Азийн бар Хонгконг хот
• Куала Лумпур-Петранос цамхаг
• Пукет далай эрэг
• Азийн бар Сингапур улс
• Усан доорх ертөнц
• Далайн эргийн гайхамшиг

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд


 
3-5 хүн
1900 т.н

 

Үргэлжлэх хугацаа

12 өдөр/11 шөнө:

• 11 шөнө зочид буудалд байрлана.

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон
• Нислэгийн энгийн зэрэглэлийн тийз болон нисэх
буудлын таксууд
• Зочид буудлын энгийн өрөөнд хоёр хүн орох зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Жуулчны автобус, хөлөг онгоц
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

bal_sar_1

bal sar

beach


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn