Бал сарын аялал-2

Амьдралдаа ганц удаа хийх бал сарын аялалаа та хэзээ ч мартагдахааргүй дүүрэн дурсамжаар өнгөрөөх болно гэдгийг бид амлаж байна. Азийн бар хотуудын нэг Хонг Конг улсын өвөрмөц онцлог, жуулчдыг зүй ёсоор татдаг Пик Парк, гайхамшигт төв талбай, оддын гол гудамж зэрэг дэлхийд алдартай олон сайхан газруудыг үзэж сонирхохын зэрэгцээ та Хонг Конгоос Дорнын сувд Макао орох замдаа хөлөг онгоцоор зорчин, далайг гаталж, торгон элс эмжсэн үзэсгэлэнт эрэг дээр амрах боломжтой юм. Түүнчлэн далайн хоолоор зоог барьж, дэлхийд 7 дугаар байранд бичигддэг Уолт Диснейн гайхамшигт ертөнцөөр зочилж, олон сайхан дурсамжит аялалын эзэн болох юм. Мөн цаашлаад Малайз улсын нийслэл Куала Лумпур хотоор аялаж дэлхийн хамгийн өндөр цамхагуудын тоонд зүй ёсоор ордог 452м Петранос цамхаг дээрээс Малайз улсыг тольдон харах боломжтой. Дэлхийд алдартай далайн эргийн хотуудын нэг болох Ланкавид зочилсноор та далайн эргийн гайхамшгуудыг мэдрэх дурсамж дүүрэн аялал байх болно.


booking

Аялалын хөтөлбөр:

Өдөр 1: (X/08) Улаанбаатар-Бээжин plane2

Улаанбаатар хотын Чингис Хаан олон улсын нисэх буудлаас Азийн бар Хонгконг хотыг зорин ниснэ. Хил гааль нэвтэрсний дараа буудалдаа ирж амарна. Орой нь өдөр шөнийн алинд ч хараа булаан оршдог алдарт Викториа боомтын хоёр талаар орших 40 гаруй байгууламжийн оройгоос нэгэн зэрэг цацрах гэрлийн наадмыг шохоорхож, алсын Коулун хойгийг харах болно. /Өдөр, оройн хоол/

Өдөр 2: (X/09) Бээжин

Өглөө эрт цай уусны дараа 75 км замыг туулж, Цагаан Хэрэмийг зорино. Дэлхийн долоон гайхамшгийн нэг, хамгийн эртний байгууламжийн нэгд тооцогддог гэдгээрээ алдартай, түүхэн дурсгалт газар. Дараа нь Мин Тум хэмээх Чанпин дүүргийн 40 хавтгай дөрвөлжин км газрыг эзлэн оршдог бунханд очно. Энэ бунханд Мин гүрний үед 13 эзэн хаан, 23 хатад амьдарч байсан тул танд эртний түүхт газраар орох боломж олгож байна. Буудалдаа буцаж ирж амарна. Оройн хоолондоо Бээжин нугас зооглох боломжтой. /Өглөө, өдрийн хоол/

Өдөр 3: (X/10)Бээжин-Куала Лумпур (Малайз) plane2 

Мердака талбай, Парламентийн ордон, Петалын гудамж, Үндэсний ордон, Куала Лумпур цамхаг, Үндэсний музей зэргээр зочлох боломжтой. Мөн та 452м өндөртэй дэлхийн өндөр барилгуудад зүй ёсоор багтах Петронас ихэр цамхаг дээрээс хүний гараар бүтээгдсэн гайхамшгуудыг тольдох болно. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 4: (X/11) Куала Лумпур- Ланкави (Малайзplane2

Энэ өдөр та “Дүүжин машин буюу Тэнгэрийн гүүр”-ээр Лакавигийн 2 дахь өндөр оргил болох Mat Cincang уулаар аялах болно. Энд та жижгхэн тосгонд дорнын соёлыг шингээсэн үзэсгэлэнт цэцрлэг хүрээлэн болон үндэсний гар урлал бүхий бэлэг дурсгалын дэлгүүрүүдээр зочилно. Үүний дараа “Усан доорх ертөнц” буюу 24282 м­2 талбай бүхий Малайзын хамгийн том аквариум юм. Дэлхийн хамгийн том 200 гаруй төрлийн загаснууд байдаг бөгөөд далайн хав, оцон шувуу, аварга загас зэргийг харах боломжтой. Үүний дараа та усан онгоцоор далайгаар аялж шингэх нарны туяаг харангаа амтат үдшийн зоог барих болно. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 5: (X/12) Ланкави

Далайн эрэг дээрх амралтын өдөр. Далайн эрэг дээр цэвэр жимсний коктейл шимж уунгаа далайн хүчит давалгааг ажиж алжаалаа тайлах болно. Мөн хүсвэл далайн мотоциклоор аялаж, далай дээр шүхрээр буух адал явдал таныг хүлээж байна. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 6: (X/13) Ланкави-Куала Лумпур plane2 

Та өөрийн сонирхсон дэлгүүр хоршоо болон үзвэр үйлчилгээний газруудаар алж болох чөлөөт өдөр./Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 7: (X/14) Куала Лумпур

“Hop off and hop on” аялал. Куала Лумпур хотоор хийх өдрийн аялал. Тусгай автобусаар 40 гаруй сонирхолтой газруудыг багтаасан 22 зогсоол бүхий маршруттай аялал./Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 8: (X/15) Куала Лумпур-Бээжин plane2 

Өглөөний цайгаа уусны дараа Малайзын ихийн их хот болон нийслэл хот болох Куала Лумпураас азийн бар хотуудын нэг Хогконгийг зорин ниснэ. /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 9: (X/16) Бээжин 

Өглөөний цайны дараа Бээжин хотын аялал эхэлнэ. Өнөөдөр алдарт Тиан-ань-Миний талбай болон хориотой хотоор зочилно. Үдийн хоолны дараа хүссэн дэлгүүрээр зочлох чөлөөт цаг.  /Өглөө, өдөр, оройн хоол/

Өдөр 10: (X/17) Бээжин-Улаанбаатар plane2

Өглөөний цайны дараа буудлаа хүлээлгэж өгөөд Улаанбаатар хотыг зорин ниснэ. Ингээд Буянт-Ухаа дахь Чингис хаан олон улсын нисэх буудалд бууснаар таны дурсамж дүүрэн сайхан аялал өндөрлөх болно. /Өглөө, өдрийн хоол/

 

 

 

Чиглэл

Улаанбаатар-Бээжин- Куала Лумпур- Ланкави-Куала Лумпур-Бээжин-Улаанбаатар


Гол үзэх зүйлүүд

• Бээжин хот
• Куала Лумпур-Петранос цамхаг
• Ланкави дахь далай эрэг
• Дүүжин машин буюу тэнгэрийн гүүр
• Усан доорх ертөнц
• Далайн эргийн гайхамшиг

 

Аялалын үнэ

Хүний тоо

Үнэ / Нэг хүнд

2хүн 1400 $
4-10 хүн

10-аас дээш

 

Үргэлжлэх хугацаа

10 өдөр/9 шөнө:

• 9 шөнө зочид буудалд байрлана.

 

 Газрын зураг

 

 Аялалын үнэнд орсон

• Нислэгийн энгийн зэрэглэлийн тийз болон
нисэх буудлын таксууд
• Зочид буудлын энгийн өрөөнд хоёр хүн орох зардал
• Хөтөлбөрт дурьдсан хоол
• Хөтөлбөрт дурьдсан үзвэр, үйлчилгээ
• Аялалын хөтөч
• Жуулчны автобус, хөлөг онгоц
• Гадаадад зорчигч иргэдийн иж бүрэн даатгал

 

 Аялалын үнэнд ороогүй
• "Аялалын зардалд багтсан зүйлс"-ээс бусад зардал
• Хувийн хэрэгцээний зардал
• Зочид буудлын өрөөнд ганцаар орох хүний
нэмэлт зардал

bal_sar_1

bal sar

beach


Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn