Арабын Бүгд Найрамдах Египет Улс

Африк, Ази хоёр тив дамнegyptан орших улс. 81 сая хүн амтай. Нийслэл Каир хот. Тус улс нь Азид зүүн хойд хэсгээрээ Израйль, Палестиний захиргааны нутаг (Газын зурвас) хоёртой, Африк тивд урд талаараа Судан, баруун талаараа Ливи хоёртой тус тус газраар хил залгадаг. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газрын дундад тэнгистэй хөвөөлнө. Египет нь эртний иргэншил болон дэлхийн хамгийн алдартай хөшөө дурсгалуудад хамаарагддаг Гизагийн пирамидууд, Их Сфинкс зэргээрээ алдартай. Улсын өмнөд хэсэгт орших Луксор хотод Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон эртний дурсгалууд байдаг.

1$(USD) = 6.02 EGP (Egyptian pound)

1EGP (Egyptian pound) = 215.3 ₮ (Монгол төгрөг)

 

 

 

1,001,450 хавтгай дөрвөлжин километр талбай (дэлхийн 30-р том орон) бүхий Египет оронд 81,015,887 хүн амьдран суудаг тул Египет нь дэлхийн 16-р их, Африкийн 3-р их, Арабын орнуудаас хамгийн их хүн амтай улс гэж тодорхойлогддог. Хүн амын тал хувь нь Каир, Александриа болон мөрний дагуух бусад хотуудад хотжин суурьшсан бол нөгөө тал хувь нь магадгүй дэлхийн хамгийн урт мөрөн Нилийн эргийн дагуух тариалан эрхлэж болохуйц 40,000 квадрат километр газраар оршин суудаг. Баруун талаарх Сахарын цөлд хүн бараг суудаггүй. Египетийг улс төр, соёлын хувьд Ойрхи Дорнодын чухал орон хэмээн үздэг. Нийслэл хот Каир, албан ёсны хэл нь Араб. 1922 оны 2 сарын 28-нд Их Британиас тусгаар тогносон. 1953 оны 6 сарын 18-нд Бүгд Найрамдах засагт шилжиж, 1961 оны 9 сарын 28-нд Арабын Бүгд Найрамдах Улс бутарч тусгаар улс болсон. 2011 оны 5 сарын 30-нд шинэ шндсэн хуулиа баталсан.

                   - ВЬЕТНАМ                                           - САУДЫН АРАБ                           - ХЯТАД

                   - ӨМНӨД СОЛОНГОС                           - СИНГАПУР                                 - ЭНЭТХЭГ

                   - МАКАО                                               - ТАЙЛАНД                                  - ЯПОН

                   - МАЛАЙЗ                                             - ХОНГКОНГ

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn