Бидний тухай

Аян Трэйвэл компани нь 1998 оноос хойш аялал жуулчлалын мэргэжилтэн, чадварлаг хүний нөөцийн бүрэлдэхүүнтэйгээр үйлчилгээгээ тогтмол, чанартай, найдвартай явуулж ирсэн, салбартаа тэргүүлж буй компаний нэг билээ. Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 10 гаруй жилийн туршид гадаадын мянга мянган жуулчдыг эх орныхоо үзэсгэлэнт сайхан байгалиар аялуулж, найдвартай түнш нь байсаар ирсэн билээ. Энэ мэдлэг, туршлагадаа үндэслэн бид Монголчуудынхаа амралт, чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэхийн тулд гадаад болон дотоод аялалыг өвөрмөц байдлаар зохион байгуулж эхэллээ.

 Team of Ayan Trails Company

     we

Та бүхний оюуны болон биеийн алжаалыг тайлах, дэлхийн бусад улс орнуудын түүх соёл, урлаг, хөгжил цэцэглэлттэй нь танилцах боломж олгох, оюуны тань цар хүрээг тэлэхэд чиглэгдсэн олон сайхан аялалыг санал болгож байна.

Монголчууд маань сүүлийн үед дэлхийн олон улс орноор аялж, зугаалж, жуулчлахыг ихэд чухалчилдаг болсон тул бид гадаад аялалаа улс орны онцлог, баяр наадам, тусгай өдрүүдийг тохиолдуулан таны хүсэл сонхирхолд нийцүүлэн зохион байгуулж байна.

Манай лого:

ayalagch_logo

Угалз

Угалз нь танин мэдэхүй, шинэ нээлт, адал явдал дүүрэн аялалыг илэрхийлдэг төдийгүй хүн төрөлхтөний эртний түүх, соёл, урлаг, хүмүүсийн харилцаа холбоог  илтгэж байдаг онцлогтой. Бидний хувьд угалз нь дэлхийн олон улс орон луу аялаж амрах, адал явдалтай учрах, шинийг эрэлхийлж нээх, оюуны хөрөнгө оруулалт хийхийг билэгддэг.

Хүний мөр

Эхийн хэвлийгээс мэндэлсэн хүн тэнцэж хөлд орсноор газрын хөрсөн дээр мөрөө үлдээж эхэлдэг. Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг тул мөрөө үлдээсэн газар болгон тань дурсамжаар дүүрэн байхыг билэгдэж бид сонгож авсан.

Мөнх ногоон арц

Ертөнцийн гурван ариуны нэг бол анхилуун үнэрт, мөнх ногоон арц юм. Тиймээс байгаль дэлхий, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалж, эко хандлагыг төлөвшүүлэхийн төлөө бид билэгдлээ болгосон.

 
 
Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn