Аймгуудын баяр наадмын хуваарь гарч эхэлсэн байна

  

Аймгийн баяр наадмуудын хувиар гарч эхэлсэн байна. Өнөө жил хамгийн түрүүнд Говь-Алтай аймгийнхан наадамлах юм байна. Тус аймаг долоодугаар сарын 6, 7-ны өдрүүдэд наадмаа хийхээр Засгийн газарт санал өгчээ. Дараа нь Өмнөговь аймгийн наадам долдугаар сарын 8, 9-ний өдрүүд болно. Мөн Баянхонгор, Дорнод, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг 9, 10-ны өдрүүдэд наадамлах бол Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Өвөрхангай аймаг 10, 11-ний өдрүүдэд наадмаа хийх аж. 

          festival1   festival2

Хөвсгөл аймгийнхан энэ жил наадмаа улсын наадамтай давхцуулна. Ингэхдээ Төрийн шагналт, академич Б.Ширэндэвийн мэндэлсний 100 жилийн ойн баярыг энэ үеэр тэмдэглэхээр төлөвлөжээ. Харин Завхан, Дархан-Уул аймаг наадмаа 11, 12-нд хийхээр болсон байна. Долоодугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Баруун бүсийн даншиг наадам болно. Тус наадам Баян-Өлгий аймагт энэ жил болох бөгөөд өлгийчүүд наадмаа даншигтай хамтатгаж хийе гэж Засгийн газарт санал оруулжээ. Мөн Дундговь аймаг 28, 29-нд зохиогдох Говийн бүсийн даншигтай аймгийнхаа наадмыг хамтатган хийхээр тогтсон байна.

 
БУСАД МЭДЭЭ >>

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn