"Аян трэйлс" ХХК “World Travel Fair 2012” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд амжилттай оролцлоо.

Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Аялал жуулчлалын үндэсний төвийн хооронд байгуулсан ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээний дагуу 2012 онд аялал жуулчлалын салбарын хөгжилд чиглэсэн томоохон ажлуудын нэг болох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол орныг сурталчилах, салбарын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалттайгаар оролцуулах ажлын хүрээнд 2012 оны 5 дугаар сарын 10-13 хооронд БНХАУ-ын Шанхай хотын Шанхай үзэсгэлэнгийн төвд 9 дэхь удаагаа зохион байгуулагдаж буй “World Travel Fair 2012” дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцлоо.

Тус үзэсгэлэнд МИАТ ХК, Аян трайлс ХХК, Блэк Айбэкс Экспедшинс ХХК, Тэрэлж бумбан тур, Хөдөө арал жуулчны баазууд оролцогч байгууллагаар, Монголын төмөр замын аялал жуулчлалын товчоо, Жуулчин, Калмо Тревел, Монголиа Би Ёонд ХХК-нууд сонирхогч байгууллагаар оролцсоноос гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төвийн ажилтнууд зохион байгуулалтыг хариуцан ажиллав.

Манай улс анх удаа тус үзэсгэлэнд албан ёсоор оролцож байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэнд 40 гаруй орон, хятадын мужууд зэрэг 300 гаруй оролцогч оролцож, нийт 4000 гаруй мэргэжлийн байгууллагын төлөөлөл, 8000 гаруй сонирхогч үзэж сонирхсон юм. Ер нь БНХАУ-ын гадагш чиглэсэн жуулчдын зах зээлийн статистик үзүүлэлтээс харахад 2011 онд нийт 51 сая аялагч, түүний дотроос 20 орчим сая жуулчин хилийн чанадад аялдаг томоохон зах зээл бөгөөд гадагш аяласан жуулчдын 70 гаруй хувь нь өмнөд хятадын Гуандун муж болон номхон далайн зүүн эрэг дагуух өндөр хөгжилтэй бүс нутгууд тэр тусмаа Шанхай, Гуанжоу, Бээжин, Шиньжен хотуудын жуулчдаас бүрддэг юм байна.

Тус үзэсгэлэн нь мэргэжлийн, карнивал буюу шоу үзүүлбэрийн гэсэн 2 хэсгээс бүрдэж байсан бөгөөд манай улс W16 буюу мэргэжлийн үзэгчид орох хэсэгт Индонез, Иран, Мексик, Малайз улсуудтай ойролцоо байрлаж Монгол Улсаа сурталчилав.

           shanghai1   shanghai2
           shanghai3   shanghai4
БУСАД МЭДЭЭ >>
Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn