Дэлхийн хамгийн том Жансран бурхан

Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 километрт Халх голын баруун эргийн тохойд Монголчуудын соёл, түүхийн томоохон дурсгал болох "Их Бурхант" хэмээх гайхамшигт цогцолбор байдаг.Монгол нутаг даяар To ван гэж алдаршсан Халхын Сэцэнхан аймгийн Илдэн жүн ван Бат-Очирын Тогтохтөр удирдан 1859-1864 оны хооронд энэхүү шүтээнийг бүтээн залсан хэмээдэг. Тухайн үед нутаг хошууны ихэс дээдэс, лам харгүй энэ шүтээнд хөрөнгө хандивлан, газарт суурилуулах талбайг тэгшилж засах ажилд 40 хүн оролцож 1-3 метр гүнтэйгээр ухаж бэлджээ. 1000 үхэр тэргээр чулуу зөөж, 180 шахам урчууд нийлж 90 тохой буюу 30 метр урттайгаар урласан байна. Гадуур том хүрээ нь 220 х 97 метр, түүний дотор талд 165 х 110 сантиметр хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200 х 110 сантиметр хэмжээтэй 12 ширхэг суварга, "Их Бурхант"-ыг тойруулан 20 гаруй жижиг бурханг бүтээсэн нь хосгүй нандин дурсгал болсон юм. Дэлхий дээр Жансран бурханыг том хэмжээгээр бүтээсэн нь гурав байдаг бөгөөд түүний нэг нь Халхгол нутаг дахь Их бурхантын дурсгал юм. Хамгийн сонирхолтой нь Жанрайсаг бурханыг тойрон хүрээлэх бусад бурхадын дүрийг бүтээхдээ чулууг хайлуулж хийсэн мэт байдаг боловч үүний нарийн учрыг одоо болтол тайлж чадаагүй байна. Түүхийн хугацаанд эл цогцолбор хөрсөн дор орсон ч 1990 оноос малталт хийн сэргээн босгож засварлаад ЮНЕСКО-гийн өв санд бүртгүүлэхээр хөөцөлдөж байгаа юм байна. 1997 оны намар “Их Бурхан”-г сэргээн засварлах ажил дуусаж аравнайлах ёслолыг үйлдсэнээр соёл, түүхийн гайхамшигт цогцолбор хойч үеийнхэнд бодит байдлаараа уламжлагдан үлдэх боломжтой болжээ.



          ih_burhant   ih_burhant1
БУСАД МЭДЭЭ >>
Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn