Аялахад хямд хотууд

 

Аялал жуулчлалын хамгийн алдартай 50 хотыг нэрлэжээ. Эдгээр хотуудыг сонгон шалгаруулахдаа дөрвөн одтой зочид буудлын нэг хоногийн үнэ, бяслагтай пицца, таксины үнэ зэргийг харгалзан тооцжээ. Гэхдээ энэ зуны наймдугаар сарын үнэ ханшийг харгалзан үзсэн байна. Мэдээж энд бас амралтын ая тух, үзэж харах зүйлийг тооцсон байна. Энэ шалгаруулалтаар Тайландын Бангкок аялал жуулчлалын хамгийн хямд хотоор шалгарчээ. Энд жуулчин нэг өдөрт 112 ам.доллар зарцуулахад хангалттай гэнэ. Үүний дараа хоногт 120 ам.доллараар Бээжин хот удаалжээ. Түүнчлэн энэ жагсаалтыг Шарм-эш-Шейх /128 ам доллар/ Куала-Лумпур /134/ хот үргэлжлүүлж дэлхийн хамгийн хямд өртөгтэй хотоор нэрлэгджээ. Болгарын Софи, Унгарын Будапешт, Окленд, Марракеш, Варшав, Дубай хот мөн хямд хотоор нэрлэгджээ. Дэлхийд нэр алдартай Дубай хотод аялагчид xoногт 154 ам.доллар зарцуулахад л хангалттай гэнэ. Тэгвэл Парис хотод нэг хоног аялахын тулд дор хаяж 429 ам.доллар зарцуулах шаардлагатай бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн үнэтэй хот гэсэн тодотголыг зүүж байна. Мөн Цюрих, Лондон, Москва хот өндөр үнэтэй хотуудын зэрэглэлд багтжээ.

          sofia_bulgaria   budapest_hungery

          warsaw_poland   dubai_arabia

БУСАД МЭДЭЭ>>

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn