Оросын 7 гайхамшиг

Орос орны нутаг дахь түүх, соёл, байгалийн хосгүй объектуудыг сэргээн босгож, хамгаалах, түүнчлэн эх оронч үзэл, эх орноо хайрлах үзлийг сэргээхийн тулд хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл "Оросын долоон гайхамшиг"-ийг тодруулах уралдааныг зохион байгуулсан билээ. "Оросын долоон гайхамшиг" гэдэг нийт үндэсний уралдааны дүнг Улаан талбайд гаргав. Энэ нь халуун ус, уур гаргадаг Гейзерийн хөндий, Байгал нуур, Петергоф, Мань-пупунр нурууны салхинд идэгдэн тогтсон баганууд, Буянт Василийн сүм, Мамаевын бунхан, Эх болсон Эх орны хөшөө, түүнчлэн Эльбрус уул юм.

1. Байгаль нуур

Байгаль нуур нь Оросын өмнөд Сибирт Иркутск хотын ойролцоо оршдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. “Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй нуур бөгөөд Хойд Америкийн Их нууруудыг нийлүүлээд ч Байгаль нуурын хэмжээнд хүрэхгүй юм. Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт, 79 км өргөн, 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт юм. Дэлхий дээрх гадаргын цэвэр усны нийт 20 хувь нь Байгаль нуурт байдаг байна. Үүнээс гадна Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр зарлажээ. Мөн Байгаль нуур нь 25 гаруй сая жилийн настай дэлхийн хамгийн эртний нуур юм байна.

2. Эльбрус уул

Уг уул нь Гүржийн хилийн ойролцоо баруун Кавказын уулын бүст оршдог бөгөөд далайн түвшнээс дээш 5642 метр өндөр, Кавказын хамгийн өндөр уул, Оросын хамгийн өндөрлөг цэг юм. Мөн Европын хамгийн өндөр уулд тооцогддог юм байна. Зүүн оргил нь яльгүй намхан 5621 метр аж.

1. baikal lake 2.elbrus mountain

3. Гейзерийн (халуун рашаан) хөндий

Энэ хөндий нь Алс Дорнод дахь Камчаткийн хойг дээр Гейзерийн голын зүүн эрэг дагуу оршдог. Ийм газар Евразид ганцхан байдаг бөгөөд хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог байна. Зургаан км гаруй үргэлжилдэг энэхүү хөндийд галт уулын нөлөөгөөр үүссэн 20 гаруй цооног нүхээс цельсийн 95-аас дээш градустай халуун рашаан оргилж гардаг байна. Гейзерийн хөндий нь “Камчаткийн галт уулс” нэрээр дэлхийн өвд багтдаг Кроноцкийн Байгалийн цогцолборт газрын нэг хэсэг юм. Энэ хөндийд хүрэхэд маш хэцүү бөгөөд нисдэг тэрэг хөлөглөх нь цорын ганц арга зам юм байна.

4. Мамаев Курган болон Эх орончийн хөшөө

Мамаев Курган нь Сталинград буюу одоогийн Волгоград хотод байдаг өндөрлөг юм. 1942 оны наймдугаар сараас 1943 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн Сталинградын тулааны дурсгалд зориулсан цогцолбор хөшөө Мамаев Курган өндөрлөг дээр байдаг. Энэхүү тулаан нь хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн их цус урсгасан тулаан гэгддэг бөгөөд Дэлхийн II дайны зүүн фронт дахь Зөвлөлтийн арми шийдвэрлэх ялалтаа энд байгуулсан юм. Тэдний дундаас онцгойрох Эх орончийн хөшөө мөн Мамаев Курганы өндөрлөг дэх цогцолборт багтдаг бөгөөд анх 1967 онд баригдаж байхдаа дэлхийн хамгийн том босоо барималд тооцогдож байжээ.

3. spa 4. eh orornch

5., Петергофын ордны цогцолбор

Санкт-Петербург хотын Петродворцын дүүрэгт орших Петергофын ордны цогцолбор нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд тооцогддог бөгөөд Агуу Петерийн үед баригдаж эхэлсэн хэд хэд ордон, үзэсгэлэнт цэцэрлэг, усан оргилууруудаас бүрддэг. Петергофийн цэцэрлэгт мөн Санкт-Петербургийн их сургуулийн хоёр кампусын нэг байдаг.

6. Гэгээн Василийн сүм

Москвагийн Улаан талбайд орших олон өнгийн, олон оройтой энэхүү сүмийн цогцолборыг харсан хэн боловч гайхаж шагшихгүй байхын аргагүй уран барилгын агуу бүтээл юм.
Гэгээн Василийн сүм хэмээн дэлхийд алдаршсан энэхүү гайхамшгийг Догшин Иван гэж алдаршсан Оросын VI Иван хаан Казань улсыг эзлэн, хааныг нь олзолсныгоо тэмдэглэн 1555-1560 оны хооронд бариулж байжээ. 1588 онд хаан Фёдор Иванович Оросын Үнэн алдартны шашны тэргүүн байсан Василий Блаженный бунхан дээр, сүмийн зүүн талд нь өргөтгөл бариулж байжээ. Сүм хэдийгээр тийм том биш боловч ганцхан суурин дээр баригдсан есөн дуганаас бүрддэг. Гэгээн Василийн сүмийг Кремлийн нэг хэсэг гэж андуурах нь их байдаг. Энэ туйлын буруу ойлголт юм байна.

5. petergof 6. gegeen vasiliin sum

7. Байгалийн Чулуун баганууд

Оросын Коми муж дахь өвөрмөц тогтоцтой эдгээр чулуун баганууд нь 30-42 метрийн өндөртэй. Хэрхэн тогтсоныг хүмүүс олон янзаар тайлбарлах гэж оролддог боловч нарийн тогтоож чадаагүй бөгөөд эдгээр байгалийн гайхамшигтай холбоотой олон домог үлгэр байдаг.

7. stone columns

  БУСАД МЭДЭЭ >>
Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn