Зочид буудалд буухдаа юуг анхаарах вэ?


Хэрэв зочид буудал өрөөндөө сэйфтэй бол түүнийг ашиглаарай. Хэрэв сэйф нь цахилгаан сэйф бол өөрийн нууц кодоо оруулахын өмнө тоон товчлууруудыг бүгдийг нь дараад орхиорой. Энэ үед сэйфны хамгаалалтын дохио дугарч болох боловч тэр нь дорхноо чимээгүй болно, тэгээд ч төныг хэн ч анзаарахгүй. Яагаад ийм үйлдэл хийх ёстой вэ гэвэл зарим буудлуудад дотоод ажилчид нь сэйфны товчлууруудад тусгай тос эсвэл шингэн түрхэх замаар хүний оруулсан кодыг олдог заль хэрэглэн, мөнгийг нь авах тохиолдол гарсан. Нэгэн зочид буудлын ажилтан сэйф бүрээс 1-2 доллар хулгайлсан тохиолдол гарчээ. Энэ нь тийм ч их мөнгө биш л дээ. Гэхдээ тэр буудал 400-500 өрөөтэй байсан гэж бодоход нэлээд их мөнгө цугларсан нь ойлгомжтой.

- Үнэт эдлэл мөнгө төгрөгөө зөөлөн материалтай цүнхэнд битгий хадгалаарай. Хэн нэгэн хулгайч төвөггүйхэн зүсээд доторхийг нь авчих магадлал өндөр.

- Зочид буудалд байрлах үедээ ухаан алдатлаа согтохгүй байх, мөн гаднаас үл таних зочдыг урихгүй байхыг хатуу анхаараарай.

Нэгэн тохиолдлыг ярихад зочид буудалд байрлаж байсан жентельмен гадуур гарч нэлээд орой өрөөндөө шал согтуу ирж хоноод өглөө нь босоход хамаг бие арзайгаад юу болсноо ч мэдэхгүй байлаа. Тэрээ буцах нислэгтээ бэлтгэн юмаа янзлах зуураа түүний алтан цаг мөн нэлээд их мөнгө өрөөнөөс алдагдсан байхыг анзаарч уурлан зочид буудлын ерөнхий менежерийг дуудуулж, учирсан хохиролыг барагдуул хэмээн цамнаж өгчээ. Менежер “Манай зочид буудалд ийм хэрэг гарч байгаагүй, гэхдээ бид энэ хэргийг мөрдөх болно” гэж амлажээ. Зочны буцах өдөр байсан тул яаж ч чадсангүй, гэртээ харьж, харин буудлын менежер хэргийг шалгаж эхэлжээ. Хохирогч, буудал хоёр хэдэн сар харилцаатай байсан ба нэгэн өдөр менежер хохирогчтой уулзахыг хүсчээ. Менежер хохирогчыг өрөөндөө оруулаад “хуулийн байгууллагад хэргийг шилжүүлэхийн өмнө та нэгэн видео бичлэгийг үзнэ үү” хэмээн санал болгов. Буудлын хяналтын камераас буулгасан энэхүү бичлэгийг үзсэний дараа хохирогч жентельмен нүүр хийх газраа олсонгүй. Бичлэгт гарснаар тэрээр хэрэг гарсан орой өрөөндөө хоёр биеэ үнэлэгч хүүхэн тэврээд шал согтуу хэвтэж байжээ. Юу болсныг ойлгосон хохирогч менежерээс уучлал хүсээд хурдхан гарч одсон гэдэг.

Эх сурвалж: Монгол Аялагч сэтгүүл

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn