Аялалд гарахын өмнө

Та аялалд гарахдаа доорхи зүйлсээ шалгана уу.
  • Таны гадаад паспортын хугацаа аялал эхлэх eдрeeс хойш доод тал нь 6 сарын хүчинтэй хугацаатай байх ёстой.
  • Гадаад паспорт болон VISA олгож баталсан гарын үсэг, тамга байх ёстой.
  • Паспорт эзэмшигчийн гарын үсэг байна уу?
  • Таны нислэг үйлдэх eдeр VISA эхлэх болон дуусах хүчинтэй өдөртэй таарч байна уу?
  • Та нислэгийн суудалаа нислэг эхлэхээс 72 цагийн өмнө дахин баталгаажуулсан уу?
  • Паспорт урилга болон бусад хилээр ороход шаардагдах бичиг баримтаа өөрийн биедээ эсвэл гар тээшиндээ авсан уу?
  • Хэрвээ та дамжин нисэж байгаа бол дамжин өнгөрч буй тухайн аэропорт-д транзит VISA хэрэгтэй эсэхийг шалгасан уу?
  • Таны тийзэн дээр тавигдсан өдрүүд таны аялалын өдрүүдтэй таарч байна уу?

Очих газрынхаа ерөнхий цаг агаар, таны аялалын үеэр ямар улирал тохиож буй /борооны улирал, халуун, хүйтэн гэх мэт/ ямар цаг агаартай байх болон ямар цаг уурын үзэгдлүүд гарч болох эсэх талаарх мэдээлэлтэй байх хэрэгтэй.Хэрэв та аялалн компани, агентаар дамжуулан аялалаа худалдан авсан бол тэдгээр газруудаас эдгээр мэдээллийг үнэгүй авах эрхтэй байдаг. Хэрэв та “халуун цэг” буюу эрсдэлтэй орон руу зорчих гэж буй бол аливаа нэг эрсдэлтэй, аминд халтай үйл явдал тохиолдох үед нөхөн төлбөр аюах боломж бүхий тодорхой төрлийн даатгалд хамрагдах нь зүйтэй. Танаас шалтгалахгүйгээр аялалын хөтөлбөрт өөрчлөлт гарвал таны талаас ямар нэгэн нэмэгдэл төлбөр гарах ёсгүй гэдгийг аялал худалдан авсан компнитайгаа урьдчиланг сайн тохиролцсон байх шаардлагатай. Таны нислэгийн тийз ямар нөхцөлтэйг /хугацааг өөрчлөх, буцаах боломжтой эсэхгэх мэт/ сайтар мэдэж байх хэрэгтэй. Энэ талаар аялалын компаниасаа, эсвэл нислэгийн тийз борлуулалтын газраас асууж лавласан байх.

Очих газраа дөнгөж газардсан үедээ

-          Ямар ч тээврийн хэрэгслээр зорчиж очсон бай, бэлэн мөнгө, пасспорт, картууд, баримт бичгүүд, бусад чухал болон үнэт зүйлүүдээ биедээ авч буу. Та тухайн улсад анх удаа ирж байгаагаа өөрийн үйлдээр илт илэрхийлж байгаа бол танд “туслах” гэсэн олон хүн гарч ирэх болно. Энэ үед танд дараах зөвлөгөө хэрэг болно.

-          Аялалд гарахын өмнө таны буух нисэх буудлын талаар ерөнхий мэдээлэлтэй байх нь зүээр. Гадаадын нисэх буудлуудад “airport limousine” буюу нисэх буудлаас хотын төв рүү зорчигчдыг тээвэрлэдэг тохилог автобус байдаг. Мөн найз нөхөд болон танил хүмүүсээрээ тосуулах эсвэл буух зочид буудлаасаа унаагаар тосуулах нь зүйтэй.

-          Нутгаасаа гарахын өмнө наад захын хэрэгцээнд зориулсан /уух ус, телефон карт, таксины төлбөр гэх мэт/ очих газрынхаа валютын жижгэвтэр мөнгөн дэвсгэртүүдийг биедээ авч явах нь зүгээр. Том хэмжээний мөнгөн дэвсгэртүүдийг олны өмнө гаргаж харуулахгүй байхыг хичээгээрэй. Мөн хөгжингүй орнуудад зээлийн картын хэрэглээ ихэд хөгжсөн тул зарим тохиолдолд том мөнгөн дэвсгэртийн хариултыг өгөхөд төвөгтэй байгаа байдал ажиглагддаг.

-          Та буусан нисэх буудалдаа төөрөх, эсвэл ямар нэгэн лавлах зүйл гарвал нисэх буудлын ажилтнуудаас эсвэл албан ёсны мэдээллийн лангуунаас тусламж хүсээрэй.

-          Ихэнх улс орнуул ерөнхийдөө айгаад байх зүйлгүй, тайван орнууд байдаг. Гэхдээ зарим жлсад үнэхээр сонор сэрэмжтэй явахын зайлшгүй сэрэмжлүүлэх хэрэгтэй байдаг. Хамгийн гол нь та аялал, амралтаа маш сайхан өнгөрөөх хэрэгтэй шүү.

Аялалын явцад

-          Бизнесийн эсвэл амралтын шугамаар аялж байгаа аль ч тохиолдолд үргэлж л юуг яах ёстой вэ хэмээн толгойгоо гашилгах хэрэггүй. Харин та аялалаасаа таашаал авах ёстой.

-          Аялж байгаа газраа юуг яаж хийх ёстойг мэдэж байгаа мэт дүр үзүүлэх нь энх удаа зорчиэ байгаа үед хэцүү байх л даа, гэлээ ч гэсэн өөртөө итгэлтэй яваарай.

-          Газрын зураг руу байн байн шагайж, хажуугийн байшин барилга, байгууламж руу гайхсан маягаар харах зэрэг нь таныг гадны юм мэдэхгүй хүн юм байна гэдгийг шууд мэдэгдүүлэх тул ямар нэг сөрөг үр дагаварыг авчирч болох юм.

-          Буцах билетээ баталгаажуулахаа мартуузай.

-          Онцын шаардлагагүй бол гадагш гарахдаа буудалдаа пасспортоо орхиж, пасспортынхоо хуулбарыг өөрийн биедээ авч явах нь зүйтэй.

Bookmark and Share

Манай хаяг

"АЯН ТРЭЙВЭЛ" ХХК
Сүхбаатар Дүүрэг 14250, 69-14 тоот
Улаанбаатар-13, Монгол Улс

Утас: 70109696, Факс: 976-11-324905
E-mail: info@ayalagch.mn